Цэцэрлэгийн “дажин” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.08.25-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн “дажин” эхэллээ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан шийдвэрийн дагуу цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэлийг ажлын тав хоногт багтаан хийх тул наймдугаар сарын 29-н хүртэл үргэлжлэх юм.

Улаанбаатар хотын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн шинэ жилд 195 цэцэрлэг ажиллана. Бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор бид Сонгинохайрхан дүүргийн 14-р цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 75-р дугаар цэцэрлэгээр зочиллоо.

Тус цэцэрлэгүүд шинээр 20-40 хүүхэд бүртгэх боломжтой аж. Шинээр хүүхдээ бүртгүүлэх эцэг, эхчүүдийн хувьд долоо хоногийн өмнөөс дугаарын бүртгэлийг авчээ. Зарим үед хонох ч тохиолдол гарсан байна. Бүртгэлтэй холбоотойгоор бид нийслэлийн 14-р цэцэрлэгийн багш нараас мэдээлэл авахыг хүссэн ч “Мэдээлэл өгөхгүй боломжгүй” гэлээ. Харин нийслэлийн 75-р цэцэрлэгийн нийгмийн ажилтан “Манай цэцэрлэгт энэ жил 291 хүүхэд хүмүүжинэ. Үүнээс 251 нь үндсэн суралцагчид бол шинээр 40 хүүхэд бүртгэж авах юм. Өнөөдрөөс эхлэн шинэ хүүхдийн бүртгэлийг эхлүүллээ. Маргааш хуучин хүүхдүүдээ бүртгэж эхэлнэ. Бүртгэлийн хугацаа тав хоног байгаа.” гэв.

Бид Нийслэлийн 75-р цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр дугаарлан зогсоо эцэг, эхчүүдтэй уулзсан юм.  

Иргэн А.Уянга:-Би хүүхдээ бүртгүүлэхийн тулд долоо хоног дугаарлалаа. Дугаараа алдахгүйн тулд хонох ч өдөр байсан. Харин өнөөдөр бүртгэлийн дугаар маань 27 байсан. Сая ороод гарлаа. Гэхдээ 2 нас 9 сартай хүүхдийг тань бүртгэх боломжгүй гэлээ. Харин 2 нас 6 сар хүртэлх бол болно гэсэн тайлбар өглөө. Одоо аль цэцэрлэгт хандахаа мэдэхгүй байна.  Харьяа дүүргийн цэцэрлэг маань ийм хариу хэлж байна. 

Иргэн н.Жавзан:Хүүхэд маань өнгөрсөн жил нэг нас 11 сартай байсан. Тухайн үед хоёр нас хүрээгүй учир цэцэрлэгт орох боломжгүй гэсэн. Энэ жил 2 нас 11 сартай аваад иртэл бүр боломжгүй гэнэ.  Бараг гурван нас хүрсэн байна. Бид хоёр настай хүүхэд авч байгаа гэсэн тайлбарыг өглөө. Харьяа цэцэрлэгтээ хүүхдээ өгөх боломжгүй байхад өөр хаана хандах билээ гэсэн юм.

Жил бүрийн намар эцэг, эхчүүд  цэцэрлэгийн үүдэнд уртаас урт дараалал үүсгэн,заримдаа машин тэрэг, майхан савтайгаа ирж хоноглодог болсон. Гэтэл энэ жил бас энэ дүр зураг өөрчлөгдсөнгүй.

Фотог ЭНД ДАРЖ үзнэ үү.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж