Сонгуулийн хорооны ажилтныг дарамталжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хорооны ажилтныг дарамталжээ

Саяхан Дундговьд болж өнгөрсөн ИТХ-ын нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчид ихэнх суманд ялагдал хүлээжээ. Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль Гурвансайхан, Сайнцагаан,  Говь-Угтаал, Дэлгэрхангай суманд болсноос Говь-Угтаал, Гурвансайхан суманд Ардчилсан намын нэр дэвшигч ялалт байгуулсан байна. Гэтэл Гурвансайхан суманд МАХН-аас нэр дэвшигч Б.Гантогтох сонгуулийн хорооны дарга н.Ууганбаатарыг айлгаж сүрдүүлэн “дахин сонгууль явуул” хэмээн дарамталсан гэнэ. Түүний  хэрэгт ИТХ-ын дарга Ц.Мөнгөнцоож хүртэл оролцон аймгийн сонгуулийн хорооны дарга н.Ууганбаатарыг өрөөндөө дуудан “шоронд хийнэ, цагдаад өгнө” хэмээн дарамтлаад зогсохгүй ямар ч хамаагүй аргаар сонгуулийг дахин явуул хэмээн шаарджээ.  

Энэ мэтээр үнэн шударгаар ажлаа хийгээд явж байгаа төрийн албан хаагчыг эрх мэдэл, албан тушаал, мөнгө хөрөнгөөрөө далайлган сүрдүүлж байгаа нь дундговьчуудын дургүйцлийг ихээхэн төрүүлээд байгаа гэнэ.  

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж