“Спорт ангиллын онгоцыг бодвол арай илүү жинтэй байгаа нь “Transition” онгоц хуурай газар давхих зориулалттай тул аюулгүй байдал талаасаа жинг нь бага зэрэг нэмэх шаардлагатай болсонтой холбоотой” гэж “Terrafugia”-гийн үйл ажиллагааны ерөнхий ажилтан Анна Диетрих ярьж байна. Тус онгоц-автомашин доргилт шингээх гуперууд, хийлдэг дэр, аюулгүй хүрээ зэрэг нэмэлт тоноглолуудтай. Спорт ангилалын хөнгөн онгоц хоёр хүн л тээвэрлэх зориулалттай байдаг ба нисгэгч нь 20 цаг агаарт нисэж байж авдаг Спортын Нисгэгч сертификаттай байх шаардлагатай. Энэ сертификатыг үнэндээ хоёр долоо хоногийн дотор авч болно. Ажлаасаа хэдхэн долоо хоногийн чөлөө аваад нисгэгч болоод гэртээ буцаж ирэх боломжтой гэж Диетрих ярьж байна.
Онгоц байж байгаад автомашин болохын тулд онгоцны дээд хэсэг нь болон далавч нь эвхэгддэг. “Transition” 450 миль хүртэл хол зайд нисэж чадах ба цагт агаарт 100 милийн хурдтай, газар 65-70 миль хурдтай явах боломжтой гэнэ. “Бид хуурай газар явах хурдыг нь нэг их өсгөхийг чармайгаагүй. Гол нь хуурай газар явж байгаад онгоц болж нисэх чадварт нь анхаарсан гэж” зохион бүтээгчид нь ярьж байна. Үнийн хувьд онгоцтой илүү ойролцоо бөгөөд “Transition” ойролцоогоор 194,000 ам.долларын үнэтэй байх ба 18 сарын дараа худалдаанд гарах болно гэж Диетрих ярьж байна. Гэхдээ бөөнөөр үйлдвэрлүүлэхийн өмнө “Transition” АНУ-ын Их Замын аюулгүй байдлын захиргааны тестийг амжилттай давах хэрэгтэй. “Transition” өнгөрсөн жил АНУ-ын засаг захиргааныхны хийсэн 20 цагийн нислэгийн тестийг амжилттай давсан гэж “CNN” агентлаг мэдээллээ.
Т.Бадрах