Монгол улсад хамгийн анх “Гэрэлт зул” зул өргөх ёслолыг 2007 онд “Сэтгэлийн Амирлал” сан Тайланд улсын “Даммакаяа” сантай хамтарч зохион байгуулж байжээ. Энэхүү үйл ажиллагаа жил бүр зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр болдог. Зул өргөх зан үйл дэлхий дээрх Буддын шашинт улс орнуудад өөр өөрийн гэсэн зан заншил, уламжлалаасаа шалтгаалж өөр өөрийн онцлог шинжийг агуулсан байдалтайгаар болж өнгөрдөг. Энэхүү "Гэрэлт зул" зул өргөх ёслол олон улсын чанартай бөгөөд Тайланд, Энэтхэг, Индонез гэх мэт олон улс энэ тэмдэглэлт өдрийг тэмдэглэж өнгөрүүлдэг байна.
Гэхдээ сүүлийн жилүүдэд манай улсад болж буй энэхүү арга хэмжээ бизнес талруугаа болж байгаад иргэд дургүйцдэг. Эх байгалиа хайрласан иргэд ч энэ талаар илүүтэй дуугарч байна.
аудитор @otgonbayarCIA айз нараа энэ гэрэлт зул гэдэг хог тарьдаг буянг битгий тарьж байл даа. Түүх гэж бөөн ажил юм.