Автобусны шинэ чиглэлийн өөрчлөлтийг танилцуулъя
Өнгөрөгч баасан гаригаас буюу наймдугаар сарын 22-ноос эхлэн арван өдрийн турш Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг Том, жижиг оврын автобусны 25 компанийн автобус, микро автобус цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байна. 500 төгрөгийн нэг тасалбараар нийтийн тээврийн хэрэгслээс гадна төмөр замын RAILBUS-аар өдрийн турш хэдэн ч удаа сэлгэлт хийж, үйлчлүүлэх боломжтой.
Туршилтын шинэ үйлчилгээтэй холбогдуулан цагийн хуваарийн дагуу богино эргэлтээр явахын тулд автобусны зарим чиглэлд өөрчлөлт орсон байгаа.
Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний чиглэлд 80 автобус 2 минутын зайтай, Сэлбэ-Зайсангийн чиглэлд 40 автобус 3 минутын зайтай, Чингэлтэй дүүрэг-Тэц-3-ын чиглэлд 30 автобус 7 минутын зайтай, Нисэх-Дүнжингаравын чиглэлд 20 автобус 8 минутын зайтай гэх зэргээр иргэдэд үйлчлэх нарийн цагийн хуваариар үйлчилж байна.
Маршрутын өөрчлөлтийг зургаар танилцуулъя: