Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2014.08.24-нд нийтлэгдсэн

Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогыг баталлаа

Засгийн газрын наймдугаар сарын 20-ний өдрийн хуралдаанаараа Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын төслийн үзэл баримтлалыг баталлаа.

 

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, хуралдааны үеэр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Хууль зүйн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нар хамтран үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улс зах зээлийн баримжаатай нийгэм, эдийн засгийн харилцаанд шилжсэнээр 1995 онд Нийгмийн даатгалын багц хуулийг, 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”, “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийг тус тус баталж, ажил олгогч болон даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн. Өнөөгийн тэтгэврийн тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо бөгөөд хэрвээ тэтгэврийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2020 онд ДНБ-ий 4.5 хувь, 2030 онд 7 хувь, урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтэй байна.

Иймд цалинд үндэслэн тогтоогдох тэтгэврийн тогтолцоог шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар сольж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлвэл ахмад настанд зохистой хэмжээний тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцлийг бүрдүүлж, тэтгэврийн даатгалд хамрах хүрээг өргөжүүлж малчид, хувиараа хөдөлдөр эрхлэгчдийг тэтгэврийн орлоготой болгох боломжтой болох юм. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төсөл нь дөрвөн хэсэгтэй бөгөөд тогтоолын төсөл батлагдсанаар даатгуулагч төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай зохистой хэмжээний тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ, тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг дунд, урт хугацаанд бууруулна, даатгалын хамрах хүрээ нэмэгдэж, ахмад настан бүр орлогын баталгаагаар хангагдаж, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалтай болох, өндөр орлоготоы ажиллагсдад зориулсан хувийн хэвшлийн нэмэлт даатгалын тогтолцоо бий болох зэрэг эерэг үр дагавар гарна хэмээн тооцоолж байна.

Эх сурвалж: www.zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж