Газын зурваст 469 хүүхэд амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.08.23-нд нийтлэгдсэн

Газын зурваст 469 хүүхэд амь үрэгджээ

EPA/AL SHEJAEIYA

 

Газын зурвасын энэ удаагийн зэвсэгт сөргөлдөөнөөр 469 хүүхэд амь үрэгдэж, өөр 3000 нь шархадлаа гэж НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ) мэдээлэв.

 

Сангийн мэдээгээр, зөвхөн сүүлийн хоёр хоногт сөргөлдөөний улмаас наад зах нь насанд хүрээгүй есөн хүүхдийн амь  үрэгдсэн байна.

 

"Хамгийн сүүлд гаргасан мэдээгээр, Газын зурваст 469 хүүхэд амиа алдсан ба манай мэргэжилтнүүд энэ тоог нэмэгдэнэ гэж түгшиж байна” хэмээн НҮБ-ын төв байранд хийлгэсэн хэвлэлийн бага хурал  дээр Газын зурвас дахь ЮНИСЕФ-ийн төлөөлөгч Пернилла Айронсайд мэдэгдсэн байна. Хатагтайн хэлснээр Газад ойр дотны хүнээ алдаагүй айл нэг ч үлдээгүй гэнэ. Мөн тэрээр Газын хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлын талаар түгшиж буйгаа илэрхийлсэн байна.

 

Айронсайд мэдэгдснээр, одоо 373 мянган хүүхдэд “сэтгэл зүйн яаралтай” тусламж хэрэгтэй болжээ. Өнөөдрийн байдлаар Газын зурваст 50 мэргэжилтэн энэ талаар ажиллаж байна.

 

Сүүлийн мэдээгээр, Газын зурваст орон сууцны 17 мянган байгууламж  эвдэрч сүйрсэнийг сэргээхэд наад зах нь 18 жил шаардлагатай аж. Тэнд нийтдээ 219 сургуулийн байр эвдэрснээр 22 нь бүрэн нуржээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж