Халх голын цэнгүүн Чингисийн талбайд болно

Хуучирсан мэдээ: 2014.08.23-нд нийтлэгдсэн

Халх голын цэнгүүн Чингисийн талбайд болно

Халх голын ялалтын 75 жилийн ой энэ жил тохиож байна. Ялалтын ойг тохиолдуулан зохион байгуулж буй баярын арга хэмжээнүүдийн хаалт өнөөдөр болно. Өнөөдөр нийслэлийн болон орон нутаг дахь Монгол, Зөвлөлтийн дайчид Г.К.Жуков, Л.Дандарын хөшөөнд цэцэг өргөснөөр арга хэмжээ эхэлсэн.  Ойн хүрээнд 14.00-15.00 цагт Соёлын Төв өргөөнд Хүндэтгэлийн баярын хурал, 15.00-17.00 цагт Соёлын Төв өргөөнд Хүндэтгэлийн концерт, 14.00-17.00 цагт Соёлын төв өргөөнд  Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, 21.00 цагт Чингис хааны талбайд үдшийн цэнгүүн, ёслолын буудлага хийснээр баярын арга хэмжээ өндөрлөнө.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж