“Виртуал галерей” цахим хуудас нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

“Виртуал галерей” цахим хуудас нээлтээ хийнэ

Монголын дүрслэх урлагийн хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан цахим аялал хийх боломжтой анхны цахим хуудас өчигдөр Уран зургин галерейд нээлтээ хийлээ. 2008 онд Хаан банк өөрийнхөө дэргэд боловсрол, соёл урлагийг дэмжих сан үүсгэн байгуулж, 100 мянган ам.долларын хуримтлалтай эхлүүлж байсан юм. Түүнээс 30 мянган ам.долларыг нь соёл урлагийг хөгжүүлэх ажилд зарцуулахаар төсөвлөж, Монголын Уран зургийн галерейн төсөл шалгаран, ийнхүү биелэлээ олж, “Виртуал галерей” цахим хуудас бэлэн боллоо. www.art-gallery.mn хэмээн уг цахим хуудсаас та Монголын дүрслэх урлагт томоохон хувь нэмэр оруулсан гайхамшигт уран бүтээлчдийн уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагддаг бүтээлийг үзэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудтай танилцах, хэлэлцэх, галерейгаас хэрэгжүүлдэг урлагийн боловсролын үйл ажиллагаа, сургалт хөтөлбөрт хамрагдах, шинээр нээгдэх үзэсгэлэн, нээгдсэн үзэсгэлэнгийн мэдээ мэдээллийг монгол, англи хэлээр гэрэл зурагтай авах боломж бүрдэж байна.
Тус вэбийн галерейн сан хөмрөг дэх бүтээлүүдийн зургийг “Хэрэжи” мэргэжлийн гэрэл зургийн студи авч, програмчлалын ажлыг Dot.mn компани хамтран бүтээжээ. “Виртуал Галерей” цахим хуудас одоо монгол, англи хэлээр байнгын шинэчлэлтэй ажиллаж байх юм. Мөн энэхүү сайтаас Хаан банк “art gallery”-н сүүлийн үеийн мэдээ, үзэсгэлэнгийн талаар үзэж боломжтой ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж