Өнөө шөнө буюу наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0-2 градус хүрч, цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
2014 оны 08сарын 22-ны 20 цагаас 2014 оны 08 сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градусхүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө нутгийн баруун хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө бүх нутгаар 14-19 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө18-20 градус дулаан байна.
2014 оны 08 сарын24-нөөс 2014 оны 08 сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Наймдугаар 24-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн төв хэсгээр, 27-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn