Жүдочдын түрүүч Дэлхийн аваргыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2014.08.22-нд нийтлэгдсэн

Жүдочдын түрүүч Дэлхийн аваргыг зорилоо

ДАШТ-д өрсөлдөх Монголын жүдочдын түрүүч ОХУ-ыг зорилоо

Жүдо бөхийн ДАШТ-ийг C1, ETV, TV5, Sport box телевизээр шууд дамжуулна

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ ирэх даваа гаригт буюу наймдугаар сарын 25-нд ОХУ-ын Челябинск хотод эхэлнэ. Наймдугаар 31 хүртэл үргэлжлэх 36 дахь удаагийн тэмцээнд 120 орны 800 гаруй жүдоч өрсөлдөх аж. Манай улсаас Челябинск дэвжээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдоч зодоглоно.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн түрүүч болох тамирчин Д.Амартүвшин, Г.Болдбаатар /Хоёул 60 кг/, Д.Төмөрхүлэг, А.Батсуурь /Хоёул 66 кг/, М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг /Хоёул эм, 48 кг/, М.Бундмаа, А.Цолмон /Хоёул эм, 52 кг/, шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, эмч П.Бат-Очир нар өнөөдөр эх орноосоо мордлоо.

Харин ирэх ням гаригт буюу наймдугаар сарын 24-нд дасгалжуулагч Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, тамирчин Х.Цагаанбаатар, С.Ням-Очир /Хоёул 73 кг/, Д.Сумьяа /Эм, 57 кг/, Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид /Хоёул эм, 63 кг/,  Н.Түвшинбаяр /Эр -100 кг/ нар Челябинскийг зорих бол наймдугаар сарын 26-нд дасгалжуулагч Г.Дашдаваа, тамирчин О.Ууганбаатар /81 кг/, Л.Отгонбаатар /90 кг/, Ц.Наранжаргал /Эм 70 кг/, Б.Мөнхтуяа /Эм -78 кг/ нар болон багийн тэмцээнд өрсөлдөх Н.Дагвасүрэн /81 кг/, Б.Тэмүүлэн /90 кг/, Н.Батсуурь /90 кг/ нар ОХУ руу хөдлөх юм байна.

 

ДАШТ-Д ӨРСӨЛДӨХ ЖҮДО БӨХИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД:

 

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: Д.Амартүвшин, Г.Болдбаатар
  • 66 кг: Д.Төмөрхүлэг, А.Батсуурь
  • 73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир
  • 81 кг: О.Ууганбаатар
  • 90 кг: Л.Отгонбаатар
  • -100 кг: Н.Түвшинбаяр

ЭМЭГТЭЙ:

48 кг: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг
52 кг: М.Бундмаа, А.Цолмон
57 кг: Д.Сумьяа
63 кг: Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид
70 кг: Ц.Наранжаргал
-78 кг: Б.Мөнхтуяа

 

БАГИЙН ДАШТ-д ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЭРЭГТЭЙ:

66 кг: Д.Төмөрхүлэг, А.Батсуурь
73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, Г.Одбаяр
81 кг: О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн
90 кг: Л.Отгонбаатар
+90 Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн, Н.Батсуурь

ЭМЭГТЭЙ:

52 кг: М.Бундмаа, А.Цолмон,
57 кг: Д.Сумьяа
63 кг: Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид
70 кг: Ц.Наранжаргал
+70 кг: Б.Мөнхтуяа

 

ДАШТ-ИЙ ХУВААРЬ:

  • 08.25 – Эрэгтэй -60 кг. Эмэгтэйчүүдийн -48 кг.
  • 08.26 – Эрэгтэй -66 кг. Эмэгтэйчүүдийн -52 кг.
  • 08.27 – Эрэгтэй -73 кг. Эмэгтэйчүүдийн -57 кг.
  • 08.28 – Эрэгтэй -81 кг. Эмэгтэйчүүдийн -63 кг.
  • 08.29 – Эрэгтэй -90 кг. Эмэгтэйчүүдийн -70, -78 кг.
  • 08.30 – Эрэгтэй -100 + 100 кг. Эмэгтэйчүүдийн +78 кг.
  • 08.31 – Багийн тэмцээн.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж