Засаг дарга хотын тохижилтын ажилтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2014.08.22-нд нийтлэгдсэн

Засаг дарга хотын тохижилтын ажилтай танилцлаа

Аймгийн Засаг дарга Х.Дармен холбогдох байгууллагын мэргэжилтнүүдтэй хамт Өлгий хотын зарим бүтээн байгуулалт, тохижилтын ажилтай танилцлаа. 

1. Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн Спортын заал. Уг барилгыг Концессийн гэрээгээр Барилгын 340 дүгээр анги болон Классик Солюшнс ХХК хамтран гүйцэтгэж байна. Уг барилга 2014.10.30-ны өдөр ашиглалтанд орно.

2. Өлгий хотын гудамжны тохижилтын ажлууд. 

Өлгий хотын авто замын дагуух тохижилтын ажлуудыг Зак-Бек ХХК (145 сая төг), Есүй-Ордон ХХК (250 сая төг)-ууд хийж гүйцэтгэж байна. Уг ажлуудыг 2014.10.01 -ний өдөр дуусгана.

3. Өлгий сумын ЗДТГазраас 10 дугаар багийн нутаг дэвсгэрт шинэ суурьшлын бүс бий болгох төслийг Засаг даргад танилцууллаа. Энэхүү суурьшлын бүсэд 300 айлын амины орон сууц баригдана.

Аймгийн Засаг дарга дээрх бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудтай танилцаж зураг төсвийн дагуу, товлосон хугацаанд дуусгахыг гүйцэтгэгч компаниудад, мөн тухай бүр хяналт тавьж хамтран ажиллах тухай үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө.

– See more at: http://www.bayan-olgii.gov.mn/pages/1561#sthash.RiaE3WfD.dpuf

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен холбогдох байгууллагын мэргэжилтнүүдтэй хамт Өлгий хотын зарим бүтээн байгуулалт, тохижилтын ажилтай танилцлаа. 

1. Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн Спортын заал. Уг барилгыг Концессийн гэрээгээр Барилгын 340 дүгээр анги болон Классик Солюшнс ХХК хамтран гүйцэтгэж байна. Уг барилга 2014.10.30-ны өдөр ашиглалтанд орно.

2. Өлгий хотын гудамжны тохижилтын ажлууд. 

Өлгий хотын авто замын дагуух тохижилтын ажлуудыг Зак-Бек ХХК (145 сая төг), Есүй-Ордон ХХК (250 сая төг)-ууд хийж гүйцэтгэж байна. Уг ажлуудыг 2014.10.01 -ний өдөр дуусгана.

3. Өлгий сумын ЗДТГазраас 10 дугаар багийн нутаг дэвсгэрт шинэ суурьшлын бүс бий болгох төслийг Засаг даргад танилцууллаа. Энэхүү суурьшлын бүсэд 300 айлын амины орон сууц баригдана.

Аймгийн Засаг дарга дээрх бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудтай танилцаж зураг төсвийн дагуу, товлосон хугацаанд дуусгахыг гүйцэтгэгч компаниудад, мөн тухай бүр хяналт тавьж хамтран ажиллах тухай үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө.

Эх сурвалж: www.bayan-olgii.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж