Цагдаагийн ерөнхий газрын дарга /ЦЕГ/ асан Б.Билэгтийг үндэслэлгүйгээр албан тушаалаас нь халсан тухай гомдлыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн гэх мэдээлэл зарим сайтад нийтлэгджээ.
Дээрх мэдээнд "Шүүхээс түүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзсэн" талаар дурьдсан байна. Энэ мэдээллийн талаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад, “Манайд тийм гомдол ирээгүй, шүүх хурал ч болоогүй” гэсэн тайлбар өглөө.
Хэрэв Шүүх хурал болж, шийдвэр гарсан нөхцөлд холбогдох мэдээлэл нь тэр даруй тус шүүхийн вэб сайтад тавигдах ёстой. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан нөхцөлд 60 хоногийн дараа шүүх хурал болдог байна.
Жич: Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаасаа Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргасан юм.
Г.БОЛОР