Ухаалаг хүмүүсийн хийдэг 5 зүйлс

Хуучирсан мэдээ: 2014.08.22-нд нийтлэгдсэн

Ухаалаг хүмүүсийн хийдэг 5 зүйлс

Өөрийнхөө суралцах явцад саад болох хэрэггүй. Өөрийнхөө ухаалаг байдлыг тасралтгүй сайжруулах 5 аргыг дурдаж байна.

1. Өөрийнхөө дотоод дуу хоолойг тайвшруул

Та миний юуны тухай ярьж байгааг мэдэж байгаа. Энэ бол та хэн нэгнийг сонсож байхад гарч ирдэг бяцхан дуу хоолой. Энэ бол тухайн сонссон мэдээлэлд өгөх таны санал бодлыг гаргаж ирдэг дуу хоолой. Та хэн нэг илтгэгчээс илүүтэй өөрийнхөө дотоод дуу хоолойндоо анхаарал хандуулах амархан байдаг. Энэхүү дуу хоолой нь сайн мэдээллийг нээлттэйгээр сонсох боломжийг олгох ба тухайн зүйлийг сонсохоосоо ч өмнө таныг дуугүй болгох байх. Таны тархи юу хэлэх ёстойг бага анхаарч, ярьж байгаа хүн дээр анхаар. Та магадгүй сонссон зүйлдээ ч итгэхгүй байх.

2. Өөртэйгөө маргалд

Хэрэв та дотоод дуу хоолойгоо тайвшруулж чадахгүй байгаа бол түүнийгээ дор хаяж давуу тал болго. Та өөрийгөө сонсох бүрт ярилцагч хүнтэй зөрчилдөж, зогсож, үзэл бодлын нөгөө талыг хардаг. Яагаад тухайн ярьж байгаа хүний зөв, таных буруу байж болох бүх шалтгааныг бодох хэрэгтэй. Хамгийн сайн арга бол хүлээж авч байгаа мэдээлэлдээ нээлттэй ханд. Ингэж чадахгүй байгаа бол өөрийнхөө аргументийг бэхжүүл.

3. Сониуч хүн шиг бай

Зарим хүмүүс төрөлхийн сониуч байдаг байхад бусад хүмүүс тийм биш байдаг. Та аль ч категорит нь багтдаг бай сониуч хүн шиг байх боломжтой. Дараагийн удаад та сонсож байгаа мэдээлэлтэйгээ холбоотой 3-5 асуултыг боловсруулж бич. Хэрэв та лекцэнд сууж байгаа бол Google-ээс хариултуудыг хай. Хэрэв та харилцан ярианд байгаа бол бусад хүмүүсээс асуу. Ямартай ч илүү их зүйлийг сурч, тархиндаа байгаа ойлголтуудыг багцалж, асуулт боловсруулах үйлдэл хийлээ гэсэн үг. Тухайн нөхцөл байдалд та сониуч байсныхаа үр дүнг хүртэх болно.

4. Үнэнийг хай

Оргүй хоосноос ямар ч ойлголт, онол гарч ирээгүй. Нарийн тодорхой ойлголт, үзэл бодол баримтанд үндэслэсэн ойлголт буюу санаанаасаа зохиосон зүйлтэй адилхан сонсогдож байгаа байх. Хэрэв та тухайн санаанд итгэхгүй байгаа бол эх сурвалжийн бага ч болов үнэнийг тодорхойлох хэрэгтэй. Яг л мөрдөн байцаагч биш байж өөрийн үзэл бодлоо бий болго. Та бууруулах ур чадвараа нэмэгдүүлэх ба ярьж байгаа хүний жинхэнэ санаанд байгаа ойлголтыг ч сайжруулж ч болох юм.

5. Мэдээ түгээгч биш мэдээнд анхаарал хандуул

Ихэнх хүмүүс мэдээнд биш мэдээ хүргэж байгаа хүнд анхаарал хандуулдаг. Уйтгартай илтгэгч ч бай, таагүй харагддаг хэн нэгэн эсвэл улс төрийн сөрөг намын гишүүн эсвэл нэвтрүүлэгч ч таны суралцах байдалд нөлөөлж болно. Түүнчлэн найзууд таны суралцах байдлыг үймүүлж, хэт их зүйл ярьж, өөрсдийгөө ярианы эзэн мэтээр хардаг. Тухайн мэдээ материалыг түгээж байгаа хүнээс нь салга. Та тухайн хүнийг эсвэл тэдний итгэл үнэмшлийг мэдэхгүй юм шиг байснаар мэдээллийг бодитоор сонсож чадна. Уйтгартай хүний хувьд хоёр, гурав, дөрөв дэх алхмуудыг анхаарч өөрийгөө зугаацуул.

Эх сурвалж: biznetwork.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж