Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

“Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагааг чанарын шинэ төвшинд гаргах, олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход дотоодын эрдэмтэн мэргэдийн саналыг тусгах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх зорилгоор  ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургуулийн профессорын багтай хамтын ажиллагааны гэрээг өнөөдөр байгууллаа.

Энэхүү гэрээг байгуулснаар Монгол Улсын санхүүгийн зах зээлийн нэг чухал хэсэг болох хөрөнгийн зах зээлийн төлбөр тооцоо хадгаламжийн асуудалд эрдэмтэн мэргэд, багш оюутны анхаарлыг хандуулж, Монголын их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг үнэт цаасны зах зээлтэй холбож үндэсний мэргэшилтэй боловсон хүчинг бэлтгэх, Монголын хөрөнгийн зах зээлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхэд томоохон алхам болж байгаагаараа онцлог юм гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж