Эрдэнэт хотын залуус &#34Манлайлагч&#34 төсөлд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.08.22-нд нийтлэгдсэн

Эрдэнэт хотын залуус &#34Манлайлагч&#34 төсөлд нэгдлээ

“Улс төрд шинэ манлайлагч”  төслийн уран бүтээлчдийн баг Эрдэнэт хотод  ажиллалаа. Энэ  үеэр “Бид зорилготой залуус” ТББ өөрсдийн санаачлагаар уулзалт зохион байгуулж, зорилтот төсөлд залуусыг зохион байгуулан оролцох болсноо мэдэгджээ. Тус байгууллага Эрдэнэт хотынхоо хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бодлого боловсруулагчдад  тэдний дуу хоолой, шинэ санаачлагыг хүргэх нь чухал байна. Тодруулбал, саяхан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх “Хайрын төгөл” цогцолбор цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргажээ. 

“Улс төрд шинэ манлайлагч”  төслийг  маань  дуу хоолойгоо илэрхийлэх том боломж хэмээн харж, санаа бодлоо илэрхийлэн бодит оролцоогоороо дэмжиж буй “Бид зорилготой залуус” ТББ-ынханд баярлалаа. Эрдэнэт хотын бүтээлч залуустай төслийн дараа дараагийн шатанд уулзахын ерөөл өргөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж