Надаль, Ли На нар “US Open”-ийг өнжинө

Хуучирсан мэдээ: 2014.08.22-нд нийтлэгдсэн

Надаль, Ли На нар “US Open”-ийг өнжинө

Талбайн теннисний оны дөрөв дэх “Их дуулга” болох Америкийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 8-ны хооронд Нью-Йорк хотноо болно.

Тус тэмцээнийг Испаний Рафаэль Надаль, БНХАУ-ын Ли На нарын шилдэг теннисчид бэртлийн улмаас өнжихөөр боллоо. Рафаэль Надаль өнгөрсөн жил “US Open”-нд түрүүлсэн бол Ли На их шөвөгт шалгарч тус тэмцээний оргил амжилтаа үзүүлж байсан.

134 дэх удаагийн Америкийн нээлттэй тэмцээний шагналын сан 38 сая ам.долларт багтаж байгаа бөгөөд ганцаарчилсан төрлийн эрэгтэй, эмэгтэй аваргууд гурван сая ам.доллар хүртэх аж.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж