Хуучирсан мэдээ: 2014.08.22-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын дарга Си Жиньпин гэргийн хамт манай улсад өндөр дээд хэмжээний ажлын айлчлал хийж байгаа. Түүний ажлын айлчлалаас гадна бас өөр дурсамж, холбоосын талаар өгүүлсэн зураг  цахим ертөнцийнхний анхаарлыг татаад байна.

Нэгэн цагт Монголын улсыг тэргүүлж асан Юмжаагийн Цэдэнбал агсныг Хятадад албан ёсны айлчлал хийх үед цэцэг барьж, хамтдаа зургаа татуулж байсан жаал хүүг Си дарга байсан гэх албан бус мэдээлэл ч гараад байна. Хэрэв тэрхүү үнэхээр Си дарга байсан бол түүнийг хожмоо их гүрний удирдагч болно гэж тухайн үед  хэн ч санаагүй биз. Гэхдээ энэ хүүхэд Си дарга байсан гэх баталгаатай мэдээлэл байхгүй байгааг онцлох хэрэгтэй. Твийтерчдийн нэг хэсэг нь энэ зургийг Си Жиньпиний багын зураг хэмээн жиргэж байгаа бол зарим жиргээч өөр хүүхдийн зураг хэмээн бичжээ. Тухайлбал, Лхагва ‏@Lkhagva 27m
"Ю.Цэдэнбал даргатай зогсож буй хүүхэд харамсалтай нь Си Зиньпин биш. зураг 1952 он. Си Зиньпин 1953 онд төрсөн. pic.twitter.com/XzcQZMGffe…." хэмээн жиргэжээ.

Ямартай ч албан ёсны баталгаатай мэдээллээр Си Жиньпиний хувьд Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж буй бөгөөд төрийн тэргүүнийхээ хувьд анхны өндөр дээд хэмжээний айлчлалаа хийж байгаа юм. Айлчлалын үеэр хэлсэн түүний “Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ” гэсэн үг цахим ертөнцийг шуугиулаад байна. Ямар ч гэсэн намрын хуртай өдрүүдэд хийж буй Си даргын айлчлал аль ч талаараа монголчуудын анхаарлын төвд байна.

Түүний айлчлалын талаар цахим ертөнцөд юу гэж бичиж байгааг сонирхуулъя.

*Ноёнчэрби* @dlobnag

Цэдэнбал айлчлал хийж очиход цэцэг бариад угтан авсан хүү одоогийн Бүх Хятадын дарга Си ЗиньПин байжээ

Sarnai #FreeBat @econsarnai

САЙН УДИРДАГЧ ЖИЖИГ ЗҮЙЛИЙГ Ч ОЛЖ ХАРЖ ТОМ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛДЭГ БАЙХ НЬ "НОРЖ ЗОГССОН ХҮҮХДҮҮДТЭЙ СААТАН ГАР БАРЬЖ

БатИнженерийг сулла! @BiligB

Том гүрний удирдагчид манайд ирэхдээ үдлээд л буцдаг.Хятадын дарга 2 өдөр болно гэдэг манай улсыг хүндэлж,ач холбогдол өгч байна гэсэн үг

Э. Амарсайхан @Amaraasport

Си Зиньпин маргааш амьдралдаа анх удаа эвгүй гаруудыг цуглуулж байгаад илтгэл тавьж үзнэ дээ. #76

Батка @gbaterdene

Си Зиньпин: "Бататган давтан хэлье. Бид Монгол Улсын нутаг дэвсгэр, тусгаар тогтнол, сонгон авсан хөгжлийн замыг үеийн үед хүндэтгэн үзнэ"

Чансаа @AmartuvshinD

Монгол, Хятадын худалдааны хэмжээг 2020 онд 10тэрб $ хүргэх, Азиар дамжин Европ руу хүргэх ачаа тээвэрлэлтийг 2020 онд 100 сая тоннд хүргэнэ

БНХАУ-ын Дарга Си Зиньпинд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг бараалхаж байна pic.twitter.com/EdV4pdasuZ

М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж