Нэр бүхий компаниудын арилжаанд оролцох эрхийг сэргээлээ

Хуучирсан мэдээ: 2014.08.21-нд нийтлэгдсэн

Нэр бүхий компаниудын арилжаанд оролцох эрхийг сэргээлээ

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 117 тоот тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлээгүйн улмаас нэр бүхий 26 компанийн арилжаанд оролцох эрхийг  гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх хүртэл хугацаанд хязгаарласан.
 
Нэр бүхий гурван компани гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул Монгол Улсын “Компанийн тухай хууль”-ийн 83 дугаар зүйлийн 83.1, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.10.11 дэх заалтыг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 128 тоот тушаалаар “Өндөрхаан инвест” ХХК, “Аргай бэст” ХХК, “Түшиг траст” ХХК-ийн арилжаанд оролцох эрхийг сэргээлээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж