© ИТАР-ТАСС
- Украины нисэх хүчний Су-25 дайрагч хоёр онгоцыг Краснодон хотын орчимд сайн дурынхан сөнөөжээ. Украины Зүүн-өмнөдийн армийн төлөөлөгч нар энэ тухай мэдээлсэн ба тэд нисгэгч нарыг нь хайж байгаа гэнэ. Үүний өмнө ням гаригт Украины хүчний штабын төлөөлөгч МиГ-29 онгоцыг Луганскийн орчимд сайн дурынхан сөнөөсөн гэж мэдээлсэн юм. Сайн дурынхны төлөөлөгч лхагва гаригт Украины цэргийн хоёр нисдэг тэргийг сөнөөсөн гэж мэдээлсэн байна.
- Донецкийг их буугаар буудах үеэр энгийн есөн иргэн алагдаж, 13 хүн шархаджээ.
EPA/SERGEI ILNITSKY
- Оросын хүмүүнлэгийн тусламжийн цувааны 16 "КамАЗ" хилийн гаалийн үзлэгт орохоор хөдөлжээ. Хил дээр тэдний ачааг сканердэх юм. Эхний машины бүхээгийн шилэн дээр Үнэн алдартны шашины бурханы зургийг хаджээ. Хүмүүнлэгийн тусламж хүргэх бүх бэлтгэл ажил хийгдсэн гэж Оросын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябов, Европ ба Төв Азийг хамаарсан Олон улсын улаан загалмайн шуурхай ажиллагааны албаны тэргүүн Лоран Корба нар утсаар ярихдаа мэдэгдсэн.
- Донецк хотод Украины хүчнийхний хорлон сүйтгэх бүлгүүд нэвтрэн ажиллаж байгаагийн нэгийг Щербаковын районд устгасан байна.
- Украины дүрвэгсдийн лагериудтай танилцуулахаар Европын зөвлөлийн гишүүдийг хүлээн авахад бэлэн гэж Оросын тал мэдэгдэв.
- Украины Засгийн газар төсвийн алдагдлаа 5% хүртэл нэмэгдүүлсэн тухай Сангийн сайд Александр Шлапак мэдээлэв.
- Украины хүчнийхэн Макеевка хотын төвийг "Точка-У" баллистик пуужингаар буудсан ба тэр нь азаар дэлбэрээгүй байна.
- Дулааны улиралд шаардлагатай 800 сая шоо метр хий Киевт дутагдалтайг "Киевские тепловые сети" үйлдвэрийн захирал Евгений Глушак хэлэв. Тэр нь тогтвортой халаалт өгөх хэмжээний 40 хувьтай тэнцэж байгаа гэнэ.
- Европын холбоотой эвсэх гэрээнд гарын үсэг зурснаа ирэх есдүгээр сард Дээд Рад баталгаажуулна гэж ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдсэн байна.
- Донецк мужийн төмөр зам байлдааны ажиллагааны улмаас эвдэрч сүйрч байгаа учир төмөр замаар нүүрс тээвэрлэн дулааны станцуудад хүргэх ажил тасалдаж байна гэж өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын Тээврийн яам мэдээлэв.
- Украины Дотоод хэргийн яамны Донецк, Луганск мужуудын салбарын бараг гурван мянган ажилтан ажлаа орхисон байна. Тэдний 1490 хүнийг “тангарагтаа үнэнч байгаагүй” гээд ажлаас нь халжээ. Мөн 1227 хүн сайн дураараа ажлаас гарах өргөдлөө өгсөн гэнэ.
- Украины зүүн хязгаарын зэвсэгт мөргөлдөөний эдийн засгийн хохирол 600 сая ам.доллараас давсан тухай Сангийн сайд Александр Шлапак мэдэгдлээ. Мөн тэрээр хэвлэлээр цацагдсан “Орост Украин цэргийн ба давхар зориултын бүтээгдэхүүн нийлүүлж байгаа” гэсэн мэдээг үгүйсгэв.
- “Виржин групын эзэн Бренсон тэргүүтэй барууны ба Орос, Украины томоохон бизнесменүүд улстөрчдөд хандан Украины хямралыг энхийн замаар зохицуулахыг уриалсан байна.
- Их бууны буудлагад өртсөн "Ясиновский коксохимический завод" үйлдвэр Макеевка хотод шатаж байна.
- Украины томоонхонд орох Ощад банкны салбаруудад бэлэн мөнгө хомсдсоноос Донецкийн тэтгэвэрийнхэн тэтгэвэрээ авахаар асар урт дараалал үүсгэн хүлээж байна.
- ДАУ-ын Түлш, эрчим хүчний яамны мэргэжилтнүүд Донецкийн усан хангамжийг системийг засан ус түгээхийг сэргээжээ.
- Хүчнийхэнд Оросын гэрэл зурагчин Андрей Стенины талаарх мэдээлэл байхгүй гэж ДХЯ-ны сайдын зөвлөх Антон Геращенко мэдээлэв.
- Наймдугаар сарын 29-ний хуралдаанаараа ОУВС Украинд 1,4 тэрбумын ээлжит шилжүүлгийг хийнэ гэж найдаж буйгаа ерөнхий сайд Арсений Яценюк мэдээлжээ.
- Украинд “Днепр-1” гэсэн нисгэгчгүй аппарат бүтээсэн тухай хэвлэлээр мэдээлэв.
- Украины хүчнийхэн Иловайск хотыг чөлөөснөө мэдээлсэн боловч удалгүй босогчид хотыг цэргийнхээс чөлөөлөн хянаж байгаа хэмээн мэдээлэв.
- Украины цэргийн эхчүүд байлдааны бүсэд амь үрэгдэгсдийн талаар мэдээлэл цуглуулж эхэлжээ.
- Хүлээн зөвшөөрөгдөөгүй Донецк улс хичээлийн шинэ жилд бэлтгэж эхэлэн байна.
- Улсын мэдлийн бараг бүх үйлдвэрүүдийг хувьчлахаар Засгийн газар нь төлөвлөсөн байна.
- Сайн дурынхны их буу Украины зургаан танкийг Новосветловка районд сөнөөжээ.
- НҮБ-ын мэдээгээр Украины зүүн нутагт өдөр бүр 70 орчим хүн амь үрэгдэж, шархадаж байна.
- Ирэх бямба гаригт Германы канцлер Ангела Меркель Киевт айлчилна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР