Ерөнхийлөгч, Хятадын дарга нарын хэлэлцээ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.08.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч, Хятадын дарга нарын хэлэлцээ эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын удирдагч Си Жиньпин нарын албан ёсны хэлэлцээ эхэллээ. Хэлэлцээрийн дүнд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа Стратегийн түншлэлээс иж бүрэн стратегийн түншлэл болон өргөжинө. Энэ нь бүхий л асуудал дээр хоёр улс хамтран ажиллах бололцоо нээгдэнэ гэж ойлгож болох аж.

Мөн Монгол Улсын төрийн тэргүүн энэ удаагийн айлчлалаар Хятадын удирдагчид авлигатай тэмцэхэд хоёр улс хамтран ажиллах, Хятад улсад ял эдэлж байгаа монгол иргэдийг цаазаар авахгүй байх хүсэлтийг тавина гэж буй.

Түүнчлэн Монголын түүхийг мушгин гуйвуулсан мэдээлэлд хатуу хориг тавих зэрэг хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцээрийн үеэр тавих юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж