Москвагийн төвийн өндөр байшингийн ганжир дээрх алтан таван хошууг Украины далбааны өнгөөр будаж, тээр нь Украины тугийг хатгасан хэргийг цагдаагийнхан вандализм гэж үзэв. Үүнийг хийсэн дөрвөн залууг баривчилсан ба тэд шүхрээр тэнд буун уг үйлдлийг хийжээ. Эдгээр залуус дөрвөн жил хүртэл хоригдох ялаар шийтгэгдэж магадгүй.
Эдгээр залуус 176 метрийн өндөрт шүхрээр буугаад таван хошуунд уулчдын хэрэгслийг ашиглан авирч Украины тугийг хатгаад буцаад шүхрээр тэндээс буужээ. Маргааш өглөө нь 10 цагийн үед Онцгой байдлын албанхан ирж, нэгэн ажилчин ганжир дээр гараад яаралгүйгээр өөрийн селфи зургаа авч, дараа нь тугийг буулгасан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР