Монголын волейболын холбооны нэрэмжит ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 13-17-ны өдрүүдэд Булган аймагт боллоо.
Тэмцээнийг МВХ, Булган аймгийн волейболын холбоо, аймгийн ЗДТГ, ССАЖГазрууд хамтран зохион байгуулсан бөгөөд 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 32 багийн 300 гаруй ахмад тамирчид оролцлоо. Тэмцээн эрэгтэй 40-49, 50-аас дээш, эмэгтэй 36-45, 46-аас дээш гэсэн хоёр насны ангилалаар явагдаж, аваргуудаа тодрууллаа.
Эрэгтэй багуудаас алтан медалийг доод насанд спортын мастер З.Дарханбаяр ахлагчтай "Булган воейболын холбоо"-ны баг, дээд насанд алтан медалийг спортын мастер Б.Батсүх ахлагчай "Дархан Темпо Канстант" баг, эмэгтэйчүүдээс бага насанд ОУХМ С.Цэцэгмаа ахлагтай "АПУ сайн" баг, дээд насанд ОУХМ Д.Алтанцэцэг ахлагчтай МУИС баг тус тус хүртжээ.
Тэмцээний дүнг танилцуулья:
Эрэгтэй: 40-49 нас:
Алтан медаль: спортын мастер З.Дарханбаяр ахлагчтай Булган воейболын холбооны баг.
Мөнгөн медаль: ОУХМ Д.Баасансүрэн ахлагчтай "АПУ сайн" баг.
Хүрэл медаль: спортын мастер н.Болдбаатар ахлагчтай "Эрдэнэт Хангарьд" баг.
50-с дээш насанд:
Алтан медаль: спортын мастер Б.Батсүх ахлагчай "Дархан Темпо Канстант" баг.
Мөнгөн медаль: ОУХМ А.Раднаа ахлагчтай "Хасвуу" баг
Хүрэл медаль: ОУХМ С.Цолмон ахлагчтай "Булган Хогор Агро" баг.
Эмэгтэй: 36-45 нас:
Алтан медаль: ОУХМ С.Цэцэгмаа ахлагтай “АПУ сайн” баг.
Мөнгөн медаль: ОУХМ Я.Энхмаа ахлагчтай “Булган хонгор агро” баг.
Хүрэл медаль: спортын мастер н.Жаргал ахлагчтай Баянгол дүүрэг.
46-аас дээш насанд:
Алтан медаль: ОУХМ Д.Алтанцэцэг ахлагчтай МУИС баг.
Мөнгөн медаль: спортын мастер Д.Сувд ахлагчтай Дархан баг.
Хүрэл медаль: спортын мастер Д.Оюунбилэг ахлагчтай “Булган хонгор агро” багууд тус тус хүртлээ.
Тэмцээний шилдгүүдийг танилцуулья:
Довтлогчоор спортын мастер Т.Одонхүү (“Хасвуу” баг.), спортын мастер А.Ханддорж (“Булган Хонгор Агро” баг), ОУХМ Я.Энхмаа (“Булган Хонгор Агро” баг), спортын мастер Д.Сувдмаа (Дархан баг),
Xолбогчоор спортын мастер Л.Доржжав (“Булган Хонгор Агро” баг), спортын мастер Т.Чимгээ (“Дархан” баг), ОУХМ Б.Хэрлэн (АПУ Сайн баг), ОУХМ Л.Баатархүрээ (АПУ Сайн баг),
Шилдэг тэгш тоглогчоор спортын мастер Н.Баярхүү (“Дархан Темпо Канстант” баг), ОУХМ Д.Алтанцэцэг (МУИС баг), ОУХМ Л.Нарантуяа (АПУ Сайн баг), спортын мастер Д.Одбаяр (“АПУ Сайн” баг) нар тус тус шалгарлаа.
Ч.БОЛОР