Сингапурт орших
Marina Bay Sands хэмээх цогцолбор амралтын газрын нэрийн хуудас болсон
барилгын цогцолборын талаарх товч мэдээллийг гэрэл зургийн хамт та
бvхэнд сонордуулахаар орууллаа. Энэ оны 4-р сард хагасчилсан байдлаар
нээлтээ хийсэн энэхvv амралтын газрын албан ёсны нээлт энэ 6-р сарын
23-ны єдєр болж, хоёр єдрийн баяр ёслолын ажиллагаагаар ёслол тєгєлдєр
vvд хаалгаа нээсэн билээ. Дэлхийн хамгийн єндєр vнэтэй амралтын
газруудын жагсаалтанд бичигдэж байгаа Marina Bay Sands 2560 єрєєтэй
зочид буудал, 120.000 хавтгай дєрвєлжин метр талбай бvхий
хурал-vзэсгэлэнгийн тєв, худалдааны тєв, зургаан зоогийн газар, Art
& Science музей, хоёр элсний театр, хоёр хєвєгч танхим, 500 ширээ,
1600 мєнгєний машин бvхий казино зэргээс бvрдэж байгаа ч цогцолборын
зарим хэсэг одоо ч бvрэн дvvрэн ашиглалтанд ороогvй байгаагаас одоо
бvтээн байгуулалтын шатандаа явж байгаа музей, театрууд, хєвєгч
танхимууд 2010 оны 12-р сард ашиглалтанд орж, дээрх цогцолбор бvрэн
хэмжээгээрээ ажиллаж эхлэх юм. Цогцолборын барилгын оройд 3900 хvний
багтаамжтай, 340 метр урттай SkyPark байрлаж байгаа нь цогцолборын
хамгийн сонирхол татам хэсэг бєгєєд дэлхийн хамгийн том нээлттэй
хєндлєвчин тавцан болох энэ тавцан дээр 150 метр хэмжээтэй усан сан
байрлаж байгаа аж. Энэхvv гайхамшигтай цогцолборын загварыг Израйль
гаралтай уран барилгачин, хотын зохион бvтээгч Moshe Safdie гаргасан
байна. Єдгєє 71 настай уран барилгачны тєслvvдийн зах зухаас нэр дурдвал
Канадын Montreal хотын Habitat 67 нэртэй орон сууцны цогцолбор, Канад
улсын хувьд томоороо гуравт тооцогддог Vancouver Public Library нийтийн
номын сангийн барилга, Америкийн Utah мужийн Salt Lake City Public
Library нийтийн номын сангийн уран барилгын хосгvй байгууламж, Kauffman
Center хэмээх урлагийн тєв гэхчилэн гайхалтай бvтээлvvдийг нэрлэж болох
юм.
Үргэлжлэл