Украины зүүн хязгаарын дайн тулааны улмаас хамгийн багадаа 415 800 хүн орон нэрээ орхин дүрэвсэн байна. Энэ талаар НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан Дээд комиссарын албанаас мэдээлснийг Agence France-Presse дамжуулжээ.
Тус албаны мэдээгээр, дүрвэгсдийн 197400 хүн Орост дүрвэн гарсан ба Украин дотроо 190 мянган хүн шилжин суугчид болон бүртгэгдэээд байна. Мөн дүрвэгсэд бусад орнуудад очжээ.
Оросын дүрвэгсдийг түр орогнуулах байрнуудад Украины зүүн өмнөд нутгийн 58 мянга орчим хүн байрлаж байна. Сүүлийн саруудад 26 мянган дүрвэгч Белорусьт орогножээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР