Жеймс Фоули. Кадр: Daily Mail
“Исламын улс” (өмнө нь "Ирак, Левантегийн Исламын улс », ИЛИУ) бүлэглэлийн дайчид бараг хоёр жилийн турш сураггүй болсонд тооцогдож байсан америк сэтгүүлч Жеймс Фоулийн (James Foley) толгойг авсан талаар Reuters мэдээлж байна.
"A Message To America» ("Америкт явуулсан илгээлт») нэртэй видео дээр Фоулийн мэдэгдэл ба түүнийг цаазаар авсан бичлэг хийгдсэн ба тэр нь мягмар гаригт сүлжээгээр тараагджээ.
Иракаас цэргээ татахыг АНУ-аас дайчид шаардаж, шаардлагыг нь биелүүлээгүй нөхцөлд олзлогдсон Time сэтгүүлийн сэтгүүлч Жоэл Сотлоффийг (Joel Soltoff ) цаазлана гэж сүрдүүлжээ.
Гэрэл зурагчин-фрилансер Фоули амиа алдахын өмнө хийсэн мэдэгдэлдээ болсон хэрэг явдалд АНУ-ыг буруутган “Миний үхлийн бодит буруутан Америкийн Засгийн газрын эсрэг босохыг гэр бүл, хайртай хүмүүс, найз нөхөддөө би уриалж байна. Эцэг, эхдээ хандахад доош оролгүйгээр, саяхан цэргийн ажиллагааг Иракт эхлүүлэн миний авсанд сүүлчийн хадаас хадсан хүмүүсээс нөхвөр авахгүй байхыг гуйя” гэж гэж тэр сүүлчийн үгэндээ хэлсэн байв. Мэдэгдлийнхээ төгсгөлд тэр америк хүн болон төрсөндөө харамсаж буйгаа хэлжээ.
Associated Press дамжуулснаар, АНУ-ын эрх баригчид видео бичлэгийн үнэн эсэхийг шалгаж байгаа ба хэрэв бичлэг үнэн бол АНУ “гэм хоргүй америк сэтгүүлчийг зэрлэгээр хөнөөсөнд цочирдож байна” хэмээн Цагаан ордны Аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Кэйтлин Хейден мэдэгджээ.
Сүүлийн мэдээгээр, Америкийн зсаг захиргаа сэтгүүлч цаазлагдсаныг хүлээн зөвшөөрлөө. Мөн сэтгүүлчийн үхлийг түүний гэр бүлийнхэн баталсан байна. Сэтгүүлийн эхийн мэдэгдлийг сүлжээнд тавьсан ба Диана Фоули бичихдээ, ”хүүгээрээ бид хэзээ ч ингэж бахархаж байгаагүй. Сирийн ард түмний зовлон зүдгүүрийг дэлхийд харуулахаар зүтгэж яваад тэр амьдралаа өгчээ” гэсэн байв. Мөн эх нь дайчдад хандан бусад барьцааны хүмүүсийн амьдралыг хадгалан үлдээхийг гуйсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР