BlackBerry энэ онд 2,8 сая утас борлуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

BlackBerry энэ онд 2,8 сая утас борлуулжээ

Гар утасны зах зээлд эзлэх байр сууриа Samsung болон Apple компаниудад алдаж, санхүүгийн хүндхэн байдалд ороод байсан Канадын BlackBerry компанийн гар утасны борлуулалт нэмэгдсэн тухай Techradar мэдээлжээ.

Энэ оны эхний хоёр улиралд тус компани 2.8 сая ширхэг гар утас худалдаалсан байна.  Ухаалаг гар утасны зах зээл улам тэлж байгаа ч BlackBerry компанийн эзлэх хэмжээ ердөө 0.5 хувь болоод байгаа юм.

Тус компани шинэ загварын ухаалаг гар утсуудыг худалдаанд гаргаж байгаа ч хэрэглэгчдийн дунд нэр хүнд нь төдийлэн өсөхгүй, худалдан авалт муутай байгаа аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж