“ИУ” бүлгийн дайчдын тоо Сирид 50 мянган хүн болжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

“ИУ” бүлгийн дайчдын тоо Сирид 50 мянган хүн болжээ

Архив EPA/MOHAMMED SABER

 

Сирид байгаа “Исламын улс” бүлгийн гишүүдийн тоо сүүлийн хоёр сарын дотор 50 мянгад хүрсэн тухай орон нутгийн Daily Star сонинд өгүүлжээ. Сөрөг хүчний бусад бүлэглэлийнхний  урсгал нэмэгдсэн мөн тэд  өөрсдийн лидерүүдээс ИУ бүлгийн тэргүүн “халиф” Абу Бакр аль-Багдадийг илүүд үзэх болсон  зэрэг нь  ИУ-ын  талынхны тоог нэмэгдүүлжээ.

 

 

Долдугаар сард ИУ-д 6,3 мянган хүн нэгдсэний 80 хувь нь сиричууд байна. Мөн суннитийн энэ бүлгийнхэн өөрийн талд ажилгүй залуу хүмүүсийг ихээр татах болжээ. Дайны улмаас орлогогүй байсан хүмүүст энэ бүлэг  тогтвортой цалин өгч байгаа юм.

 

Хяналтын нутагтаа Дундад зууны   хэм хэмжээг тогтоогоод тэд олон нийтийн нүдэн дээр залхаан цээрлүүлэлтийг явуулан гэмт хэргийн тоог буулгаж чадсан ба хүн амын дэмжлэгийг авахын тулд  хотуудын дэд бүтэц, аж ахуйг сэргээн хангамжийг  бий болгож байна.  Тус бүлэг Сирийн нефтийн Эт-Танак, Омар, Шаддада гэсэн том ордуудыг хяналтаа аван курдуудаас Румейланы нефтийг районыг  байлдан авахаар оролдож байна. Мөн тэд өнгөрсөн онд Евфратын  усан цахилгаан станцыг эзлэн аваад ажиллуулж байгаа юм.

 

Энэ бүлгийнхэн Алеппо хотоос хойш Туркийн хилийн орчмын бүсийн төлөө бусад бүлэглэлүүдтэй байлдаж байна. Тэр бүс нь нефтийн хууль бус наймаа явуулахад чухал ажээ. Нефтийн наймаагаар тэд зэвсэглэгдэж байгаа юм.

 

Ш.САМБУУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж