Цагдаагийн ерөнхий газраас гаргасан хүсэлтийн дагуу Харилцаа холбооны зохицуулах газраас гадаадад бүртгэлтэй порно сайтууд руу Монголоос хандахад орох боломжгүй болгож, хязгаарлажээ. Үүнд нэр бүхий 18 вэб сайт багтсан байна.
Ийм зохицуулалтыг хийхдээ дээрх вэб сайтууд нь Зохиогчийн эрхийг болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Садар самуунтай тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн хууль болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан журам, Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна хэмээн үзжээ.
Мөн дараах вэб сайтууд руу хандахад дээр дурдсан хуулиудыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна гэж тайлбарласан төдийгүй "Зөрчлөө арилгасан тохиолдолд Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн дүгнэлт, эрх бүхий байгууллагын шийдвэрээр доорхи жагсаалтаас хасч, хандалтыг нээх боломжтой” гэсэн анхааруулга гарч байгаа юм.
Г.НАРАН