Энэ 5 арга таны тусын тулд үйлчлэх болно.
1. Үйл хөдлөл нь айдсыг эмчилдэг. Айдсаа даван туул, дараа нь бүтээлч бай, Хөдөлгөөнгүй байдал тухайн нөхцөл байдалд юу ч хийхгүй байх нь айдсыг улам өсгөн өөртөө итгэх чадварыг тань бууруулна.
2. Дурсамжийн банкандаа зөвхөн эерэг бодлуудыг хадгалахыг хичээ. Сөрөг хямралд оруулагч бодлуудад сэтгэл, оюуны дайсан болж хувирах боломжийг бүү өг. таагүй үйл явдлуудыг эргэн дурсахаас татгалз.
3. Хүмүүсийг зөв өнцгөөс хар. Хүмүүсийн ижил төстэй талууд ялгаатай талуудаас хамаагүй их гэдгийг битгий март. Өөдөөс чинь хараад зогсож байгаа хүний тухайд бүү туйлшир. Тэр ч гэсэн хүн шүү дээ. Тэднийг ойлгохыг оролд. Ихэнх хүмүүс боргодог боловч хазсан тохиолдол цөөн байдаг.
4. Сэтгэл зүрх чинь юуг зөв гэж үзэж байвал түүнийг л хийх гэж оролд. Энэ нь өөрийгөө буруутгах хортой сэтгэгдэл газар авахаас урьдчилан сэргийлэх болно. Зөв зүйл хийх нь амжилтанд хүрэх хамгийн энгийн арга юм.
5. Таны тухай юм бүхэн " Би өөртөө итгэж байна, үнэхээр итгэж байна" гэж хэлж байг. Өдөр тутмын үйл ажиллагаандаа үүнийг хэрэгжүүлээрэй.
6. Хамгийн эхний эгнээнд суу.
Хүмүүсийн нүд рүү хар
Хорин таван хувь илүү хурдан алх
Бодол санаагаа зоволгүй илэрхийл
Нүүр дүүрэн инээмсэглэ
Сэтгэх цар хүрээгээ тэлж чадвал үр дүнд хүрнэ гэдгээ бүү март
1. Авьяас чадвараа хямд үнээр бүү худалд. Өөрийгөө үнэлэхгүй байх гэмт хэргийг бүү үйлд. Өөрт байгаа чадварууддаа анхаарлаа төвлөрүүл. Та өөрийнхөө төсөөлдгөөс хавьгүй илүү гэдэгтээ итгэ.
2. Өргөн цар хүрээтэй сэтгэгчдийн тод томруун, өөдрөг илэрхийллүүдийг хэрэглэ. Амжилтгүй байдал ялагдал аль эсвэл сэтгэл зовоож эвгүй сэтгэгдэл төрүүлэх, таагүй үг хэллэгээс зайлсхий.
3. Бодож сэтгэж буй цар хүрээнийхээ хязгаарыг сориод үз. Зөвхөн юу байгааг бус, юу байж болохыг олж хар. Ажлаа сайжруулан, хүмүүст мөн өөртөө ашиг тустай зүйл бүтээх талаар туршлага хуримтлуул.
4. Ажлынхаа ирээдүйн тод томруун дүр зургийг нүдэндээ харагдтал төсөөл "Одоогийн ажил маань үнэхээр чухал" гэж бод. Дараагийн удаад авах арга хэмжээний үр дүн та ажилдаа хэрхэн хандахаас шалтгаална.
5. Ялих ялихгүй зүйлсийн хүрээнд баригдалгүй бодож сэтгэ. Анхаарлаа том зорилгууддаа төвлөрүүл. Аар саар зүйлд анхаарал хандуулахын өмнө өөрөөсөө "үнэхээр тийм их чухал гэж үү" гэж асуу.
www.urlag.mn