БНСУ-д “Global robot camp” болжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Инчон хотын Ёнсүгүд наймдугаар сарын 4-8-ны өдрүүдэд “Global robot camp” зохион байгуулагдлаа. 17 орны 300 орчим хүүхдүүд хамтдаа робот бүтээж, ирээдүйн IT-ийн чиглэлд ажиллах мөрөөдөлтэй буцжээ. 2007 оноос зохион байгуулагдаж буй энэхүү цугларалт энэ жил “Инчон-2014” Азийн наадмын хүрээнд болсноороо ихээхэн онцлогтой болсон байна.

АНУ, Канад, Их Британи, Польш, Япон, Тайланд, БНСУ зэрэг 17 орны хүүхэд багачууд таван өдөр, дөрвөн шөнийн хугацаанд хамтдаа нөхөрлөж, цагийг зугаатай өнгөрүүлэхдээ олон сонирхолтой роботуудыг бүтээж, технологийн томоохон шийдлүүдтэй танилцсан байна.

Инчон хотноо болж буй энэхүү цугларалт долоон жилийн хугацаанд 1130 хүүхдийг сургалтад хамруулжээ.

Технологи өндөр хөгжсөн орнуудын хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл дэлхийн бүх үеийн найзуудад нь хүрэх болтугай.  

Ч.БОЛОР

Эх сурвалж: http://incheonblog.kr

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж