Хүүхдийн төлөө жагсаач

Хуучирсан мэдээ: 2014.08.20-нд нийтлэгдсэн

Мягмар гариг буюу наймдугаар сарын 19-ний өдрийн твиттер тоймыг хүргэж байна.

Цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсний төлөө хүн гүтгэсэн, доромжилсон гэх хэргээр 100 хоног баривчлагдах ялаар шүүхээр шийтгүүлсэн инженер Батыг өмөөрч, хэсэг жиргээчид өчигдөр эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд ардчилсан Монголд хүн үгээ хэлэх, үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх эрхтэй. Гэтэл жиргээ нь таалагдаагүйн төлөө жиргээчнийг хорих ялаар шийтгүүлж байгаа А.Гансүх сайд монголчуудын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг шүүхээр хааж боохыг оролдлоо гэж Чингисийн талбайд хэсэг хугацаанд чимээгүй суулт хийв. Шүүхээс жиргээч Ц.Батыг 100 хоног баривчлах шүүхийн шийдвэр гараад байгаа.

Цахим ертөнцөд жиргээч залууг дэмжсэн олон жиргээ байх ч "Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй", "Баримтгүй жиргэх ийм байдалд хүргэнэ" гэсэн байр суурь илэрхийлэх хүмүүс ч цөөнгүй байна. Харин хичээлийн шинэ жил арав хоногийн дараа эхлэх гэж байгаа энэ үед зарим жиргээчид юун Бат яах вэ цаана чинь хичээлийн шинэ жил эхэллээ. Цэцэрлэгт хүүхдээ өгөх гэсэн эцэг эхчүүдийг дарамтнаас нь чөлөөлж хайрла, үүний төлөө жагс гэх иргэд байлаа. Үнэхээр хичээлийн шинэ ойртох цэцэрлэг, сургуулийн асуудал хүнд болж ирдэг. Жилийн жилд цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж хонуутаар хонож байх нь энхүүхэнд, дээр нь гарын мөнгө гэж өгнө. Мэдээж энэ бүхэнд эцэг эхэд дарамттай. Өнөөдөр эхлэн цэцэрлэгийн 2-5 насны хүүхдүүдийг оршин суугаа харьяа дүүргийн цэцэрлэгтээ бүртгэж эхлэх аж. Асуудал бага л гараасай даа.

Жиргээч Ariun-erdene @Ariun_erdene Ц.Батыг чөлөөлөх яах вээ. Цэцэрлэгт хүүхдээ өгөх гэсэн эцэг эхчүүдийг дарамтнаас нь чөлөөлж хайрла. Энэний төлөө жагс.

 

 

Энд өнгөрсөн жил жиргэж байсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимгийн жиргээг мөн хүргэж байна.

 

 
ИНГЭЭД ЗАРИМ ФОТО ЖИРГЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА.
 
Норвегийн иргэн бүр эхээс мэндлэхдээ л саятан төрдөг юм байна. Байгалийн баялагаа зөв ашиглаж олсон амжилт юм байна.
 
 

сэтгүүлч, зохиолч @Byambasaikhanj  Баян тоо. Нийслэлд 1930 онд 50, 1960 онд 5039, 1990 онд 13578, 2000 онд 42509, 2010 онд 162710 машин байсан бол энэ онд 300000 машин болов.

 

Aldaraa@Aldarsaikhan Улаанбаатар!

 

Улсын хэмжээнд нийт 330 сум байдгаас 3000 хүртэл хүн амтай сум 170, 3000-5000 хүн амтай сум 100, 5000-аас дээш хүн амтай сум 28, хот маягийн суурингууд 11, хилийн боомт бүхий сум 18 байна. – See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:%D1%88%D0%B8%D0%BD%D1%8D-%D1%81%D1%83%D0%BC-%D1%82%D3%A9%D1%81%D3%A9%D0%BB-%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D2%AF%D1%80%D1%8D%D1%8D%D0%BD%D0%B4-%D0%BE%D1%80%D0%BE%D0%BD-%D0%BD%D1%83%D1%82%D0%B0%D0%B3%D1%82-%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B6-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0#sthash.M8wwBimQ.dpuf

Улсын хэмжээнд нийт 330 сум байдгаас 3000 хүртэл хүн амтай сум 170, 3000-5000 хүн амтай сум 100, 5000-аас дээш хүн амтай сум 28, хот маягийн суурингууд 11, хилийн боомт бүхий сум 18 байна. Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрийн дагуу өнгөрөгч оноос эхлэн хөдөө, орон нутгийг хөгжүүлэх хүрээнд “Шинэ сум” төслийг анх удаа хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл нь улсын хэмжээнд гурван суманд (Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан) хэрэгжиж байгаа юм.

"Шинэ сум" төсөл хэрэгжсэнээр Улаанбаатрыг зорьсон их нүүдэл багасч, хот хөдөөгийн ялгаа арилан, залуучууд сум орон нутагтаа ажиллаж амьдрах ая тухтай нөхцөл бүрэлдэх юм. Тиймээс нутагтаа ажиллаж, амьдрахыг эрмэлзсэн залуусыг Баянлиг, Бууцагаан сум урин дуудаад байна. Юутай дээрх сумдуудад төслийн ажил эхнээсээ дуусчээ.

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгүүдийн чуулга уулзалт Бууцагаан сумын "Сум дундын эмнэлэгт" зохион байгуулагдсан байна. 

Лхаахvvгийн Гантулга@LhaGanaa Шинэхэн эздээ хvлээж буй Шинэ сумын цэцэрлэг…. www.facebook.com/ShineSumTusul

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж