Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1

Долдугаар сарын 1-ний баяр

Канадын үндэсний баяр

Канад улсын төрийн гол баяр болох Канадын өдрийг тэмдэглэж байна. Уг баярыг Британийн Хойд Америк дахь колониуд Канад гэх доминионд нэгдсэний  бэлгэдэл болгон бий болгожээ. Өмнө нь энэ баярыг Dominion Day гэж нэрлэдэг байсан аж. Энэ өдөр Британийн Хойд Америкийн колониуд Онтарио, Квебек, Шинэ Шотланд ба Шинэ Бронсуик нэгдсэн холбоонд орцгоож Доминион Канад гэх шинэ улсыг үүсгэсэн байна 1867 оны энэ өдөр хүчин төгөлдөр болсон баримт бичигт хожим бусад колониуд нэгдэж эхэлсэн бөгөөд зургаан муж дараалан холбоонд орж ирсний дараа XIX зууны сүүлчээр орчин үеийн Канадын  зураглал үүссэн билээ. Канадын холбооны улсын бүрдэлт Ньюфаундлед муж тус оны 10 дахь нь болсон 1949 онд төгссөн юм.

Хятадын коммунист нам байгуулагдав

Агуу их Октябрийн хувьсгал гэдгийн нөлөөгөөр Хятадад марксизм -ленинизмын үзэл санаа тархан Коммунист интернационалын тусламжтайгаар 1921 оны энэ өдөр ХКН байгуулагджээ. Коммунист намыг байгуулахад Хойд Хятадад анхны марксист дугуйланг байгуулж байсан Ли Дажао чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. ХКН-ын анхдугаар их хурал 1921 оны зургадугаар сарын сүүлчээр, долдугаар сарын эхээр Шанхайд нууцаар хуралдан намын зорилго нь Хятадад социализм байгуулах явдал гэж тодорхойлсон байна.

Өдрийн ишлэл

“Нэг улс, хоёр систем”
(Их Британиас социалист Хятадад 1997 оны долдугаар сарын 1-нд шилжүүлсэн Хонгконгийн автономийн районы байгуулалтын зарчим)
Хонконг 1842-1997 онуудад Их Британийн эзэмшлийн бүс байлаа. Өнөөгийн хил хязгаарын хүрээнд 1898 Гонконгыг Их Британид түрээслэх гэрээг 99 жилийн хугацаатай байгуулсан байжээ.Түрээсийн хугацаа нь 1997 онд дууссан учир Хонконгыг Хятадад буцаасан ба тэр нь БНХАУ-ын Засаг захиргааны тусгай районы статустай болсон байна.
 
Үйл явдал

1535 ОН: Лондон хотноо Английн хаант улсын лорд-канцлер, зохиолч, гүн ухаантан Томас Морыг шүүх хурал болж, тэр өдөртөө цаазаар авах ялыг сонсгосон байна. Түүнийг төрөөс урвасан гэж ялласан байв. Шүүх хурал эхэлтэл тэрээр нэг жилийн турш Тауэр шоронд хоригдсон байлаа. Британийн лорд-канцлер VIII Генрих Тюдор хааныг түүний анхны эхнэр Испанийн гүнж Арагоны Екатеринагаас салахыг дэмжээгүй гэж баривчлагдсан байлаа. Үнэнч католик, томоохон эрх зүйч Мор сүмд батлуулсан хаантны салалтыг Ромын хамба ламын зөвшөөрөл л салгана гэж хэлсэн байв.  Мөн хааны найз байсан бас түүний канцлер Англи жинхэнэ итгэл үнэмшлээс холдож байна гээд шинэ хантан хааныг титэмлэх ёслолд ирээгүй байжээ. Мөн тэрээр хааны шинэ гэрлэлтээс гарах хүүхдүүдэд хаан ширээ залгамжлах эрхийг өгөхгүй гэсэн нь улсаасаа урвасан хэрэг болжээ. Католицизмд үнэнч байсных нь төлөө Ромын хамба XI Пий түүнийг 1935 онд хувилгаанаар зарласан байна. Дэлхийн соёлд Томас Мор өөрийн гүн ухааны “Утопия” романаараа орон гүн ухаан ба уран зохиолд утопизмын урсгалыг үндэслэжээ.

1751 ОН: Дэлхийн анхны “Энциклопеди”-ийн анхны боть хэвлэгдэн гарав. Францын лавлах ном “Экциклопеди буюу шинжлэх ухаан, урлаг ба гар урлалын нэвтэрхий толь” нэртэй номын төсөл 1747 онд гарч түүнийг санаачлагч хэвлэн нийтлэгч Луи Бретон тэр үеийн нэртэй гүн ухаантан, зохиогч, соён гийгүүлэгч Дени Дидрод энэ ер бусын ажлыг зохион байгуулах санал дэвшүүлжээ. Үүнийг дуртайяа зөвшөөрсөн Дидро  “Энциклопедид” амьдралынхаа 25 жилийг зориулжээ.  Анхны энциклопедийн  үндэс нь 35 боть байснаас 17 боть нь бичлэг, 11 нь зураг чимэг байлаа. 1776-77 онуудад нэмэлт дөрвөн боть зураг чимэг, 1780 онд хоёр боть заалт, жагсаалт гарчээ, Эхний 28 боть нь зөвхөн Дидрогийн хяналтаар хийгджээ.  Энэ нэвтэрхий толийн эхний боть сонирхолтойгоор бичигдсэн лавлах байлаа. Феодализм ба катоколизмын эсрэг хандлагатай уг боть ирээдүйн Францын агуу их хувьсгалын үзэл суртлын бааз нь болсон юм.

1908 ОН: Эстер  Лаудер (Жозефина Эсфирь Ментцер) 1908 оны долдугаар 1-нд АНУ-ын Куинс хотод төржээ. Түүний эцэг, эх нь еврей-унгар хүмүүс байв. Бяцхан Эстер хүүхэд ахуй цагаасаа өөрийн үзэсгэлэн гоо эхтэйгээ төстөй болохыг мөрөөдөж байлаа. Хожим ня-бо мэргэжилтэй Жозеф Лаудертай суугаад залуу эмэгтэй гэртээ бэлтгэсэн анхны нүүрний тосоо зарахаар оролдов. Түүний авга Жон Шотц  химич байв. Авгынхаа бэлтгэсэн тосыг Эстер өөртөө хэрэглэж үзээд түүнийг гоо сайхны салонуудад санал болгож байлаа. Тэдний бизнесийн уриа нь “Имиж л гол нь” гэсэн үг байв.
1953 онд гэр бүлийн хосууд гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эхэлсэн юм. Тэд үнэгүй тараасан дээжистээ 50 мянган ам.доллар зараад асар олон захиалагчтай болжээ. Тэдний ухаалаг маркетинг барааных нь нэр алдрыг бий болгожээ. Өдгөө Estee Laude-гийн бүтээгдэхүүн дэлхийн 70 гаруй оронд зарагдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж