Анхдагчдын аялал сайхан боллоо

Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

Анхдагчдын аялал сайхан боллоо

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  шийдвэрээр 2014 оныг “Эрдэнэтийн бүтээн байгуулалтын илгээлтийн эзэд, анхдагчдын жил” болгон зарласан бөгөөд жилийн ажлын  хүрээнд анхдагчид, илгээлтийн эзэд оролцсон тойрон аялалыг 2 чиглэлээр зохион байгууллаа.

Үүнд :
1.    Дорнод аймагт орших “Хамрын Хийд” рүү 2014 оны 05 сарын 12-15-ны хооронд анхдагч, илгээлтийн эзэд, ахмадын эмч, ажлын хэсгийн гишүүд бүхий  62 хүний бүрэлдэхүүнтэй баг аялаад ирлээ. Аялалын багийнхан Хамрын хийдээс буцах замдаа Улаанбаатар хотод саатан Төрийн ордноор зочилж, Орхон аймгаас сонгогдсон УИХ-ийн гишүүн Л. Цог , О. Содбилэг нар тэдэнд хүндэтгэлийн зоог барин халуун яриа өрнүүлсэн юм.

2.    2014 оны 08 сарын 1-3 хооронд Хөвсгөл аймагт зохион байгуулсан  “Хөвсгөл далай” аялалд нийт 45 анхдагч, илгээлтийн эзэд аяллаа. Тус аялалаар Хөвсгөл аймгийн Хатгал суманд орших “Могой мод” дээр очиж, “Сүхбаатар” хөлөг онгоцоор аялаж, дэлхийд ганцхан тохиодог ХӨ-500 ЗУ-1000 –ын огтлолцолд орших энергийн цэг дээр очих зэргээр сайхан амарсан юм.

 

Эх сурвалж: http://erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж