Оскарын шагналт, алдарт жүжигчин Том Хэнкс iPad-нд зориулсан бичигч арр бүтээжээ. Түүний зохиосон арр-ыг энэ сарын 15-наас эхлэн iTunes онлайн дэлгүүрт байршуулсан ба хэдхэн хоногийн дотор хамгийн их татагдсан арр-ын жагсаалтыг тэргүүлж эхэлжээ.
Уг арр нь бичгийн машин шиг загвартай ба хэрэглэгч текст бичихэд ашиглахад тун эвтэйхэн ба үнэгүй татаж авах боломжтой гэдгээрээ онцлог юм.
Том Хэнкс өөрийн шинэ арр-ын тухай твиттер хуудсаараа дамжуулан жиргэхэд олон мянган фэнүүд нь дахин жиргэж, мэдээллийг хурдацтайгаар түгээжээ. Хайртай жүжигчнийхээ зохиосон арр-ыг туршиж үзэхийг хүссэн хүмүүс маш олноор татаж, үнэлгээ ч өндөртэй байгаа аж.
Т.БИЛГҮҮН