Apple-ын шинэ гар утас iPhone 6L нэртэй байна

Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

Apple-ын шинэ гар утас iPhone 6L нэртэй байна

Технологийн шинэчлэлийг тэргүүлэгч Apple компани тун удахгүй шинэ загварын ухаалаг гар утсаа гаргах гэж байгаа билээ. Уг гар утастай холбоотой олон янзын мэдээлэл, таамаглалууд цацагдсаар байна.

Techradar сайтад шинээр гаргах 5.5 инчийн дэлгэцтэй iPhone-ыг iPhone 6L гэсэн нэртэй байна хэмээн мэдээлжээ.

Уг мэдээлэлд дурьдсанаар ирэх есдүгээр сард Apple компани дэлгэцийн хэмжээгээрээ ялгаатай хоёр загварын ухаалаг гар утсаа танилцуулах гэнэ. Уг гар утасны нэг нь 4,7 инчийн дэлгэцтэй байх бол iPhone 6L нь 5,5 инчийн дэлгэцтэй байх аж. Уг хоёр загварын жижиг дэлгэцтэйг iPhone Air гэж нэрлэж ч магадгүй гэнэ.

iPhone ухаалаг гар утасны өмнөх загварууд нь iPhone, iPhone 3G, iPhone 3GS, iPhone 4, iPhone 4S, iPhone 5, iPhone 5S олон iPhone 5C гэсэн нэрнүүдтэй байсан билээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж