Ferrari хамгийн өндөр үнэ хүрэв

Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

Ferrari хамгийн өндөр үнэ хүрэв

Тансаг зэрэглэлийн спорт  загварын автомашин үйлдвэрлэгч Италийн “Ferrari” компанийн 50 жилийн өмнө үйлдвэрлэсэн Ferrari 250 GTO загвар хамгийн өндөр үнэ хүрчээ.

Ferrari 250 GTO загварын уг автомашиныг Калифорнийн “Bonhams” дуудлага худалдааны ордон дуудлагаар худалдаж, дээд амжилт тогтоон 38 сая ам.долларын үнэд хүргэжээ. Энэ нь автомашины түүхэнд хамгийн өндөр үнээр худалдаалагдсан машин болсон амжилт юм байна.

Уг загварын 1962-1964 оны хооронд ердөө 39 ширхгийг л үйлдвэрлэсэн ба хоёр хүний суудалтай, улаан өнгөтэй юм.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж