АНУ-ын эрүүл мэндийн системийг хакерджээ

Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

АНУ-ын эрүүл мэндийн системийг хакерджээ

АНУ-ын эрүүл мэндийн нэгдсэн системд тус улсын өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулдаг 206 эмнэлгийн мэдээлэл нэгтгэгдэн байдаг аж. Гэтэл уг систем кибер халдлагад өртөж, 4,5 сая хүний хувийн мэдээлэл алдагдсан байна.

Уг кибер халдлагыг Хятад улсаас хийсэн хэмээн үзэж байгаа ба энэ оны дөрөв болон зургадугаар сард ижил төрлийн халдлага мөн гарч байжээ.

Алдагдсан мэдээлэлд эмчлүүлэгчийн нэр, гэрийн хаяг, төрсөн огноо, утасны дугаар, сүлжээний нууц дугаарууд зэрэг мэдээлэл багтаж байгаа аж.

Уг хэргийг Холбооны мөрдөх товчоо мөрдөж байгаа ба өвчтөнүүдийн кредит картны мэдээлэл болон эмчилгээний түүх, хэрэглэдэг эм тарианы мэдээлэл зэрэг нь мөн алдагдсан байж болзошгүй хэмээн сэрэмжилж байгаа аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж