Украин таван жилийн дотор Европын холбоонд элсэх шаардлагатай бүх шинэчлэлийг хийж чадна хэмээн Дээд Радын спикер Александр Турчинов мэдэгдэв.
Александр Турчинов.
Фото: ИТАР-ТАСС/Максим Никитин
Өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын Мэдээллийн бодлогын яамыг Мэдээлэл холбооны яам болгон өөрчлөв.
Украины нутагт сүйрсэн Малайзийн онгоцны ослын мөрдөн байцаалтын урьдчилсан дүнг наймдугаар сарын сүүлчээр сонсгоно гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мэдэгдлээ.
Луганск хотоос гарч явсан дүрвэгсдийн цуваанд халдсан мэдээлэлд эмзэглэж буйгаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна. Дүрвэгсдийн цувааг “Град” системийн галаар устган шатаасан ба сөргөлдөгч талууд бие биенээ буруутгаж байна. Донецк ард улсын Засгийн газрын тэргүүн Александр Захарченко сайн дурынхан дүрвэгсдийг буудсан гэх мэдээллийг үгүйсгэжээ.
Украины зүүн хязгаарт залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулж байгаа Украины хүчнийхэнд наймдугаар сарын 24 гэхэд Донецк хотыг эзлэн цэвэрлэх даалгавар өгсөн тухай ДАУ-ын Батлан хамгаалахын сайд Владимир Кононов мэдээлжээ.
Хүчнийхэн их буугаар Харцызск хотыг буудах үеэр 27 хүн шархадсаны 16-нд эмнэлэгт хүргэгджээ.
Украины ерөнхийлөгч Петр Порошенко тус орны зүүн хязгаарт дайны нөхцөлд шүүх, хууль хяналтынхан ажиллах журмыг баталсан хуулинд гарын үсэг зурав.
Герман Украинд цэргийн тусламж үзүүлэхгүй гэж ГХЯ-ны төлөөлөгч Мартин Шефер мэдэгдлээ.
Өнгөрсөн хоёр сарын дотор Белорусьт 26 мянган украин дүрвэгсэд очжээ.
Хүчнийхэн Луганск хотыг бүслэн хааж, зарим дүүрэгт нь хяналт тогтоосон тухай Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн төлөөлөгч Андрей Лысенко мэдэгдэв.
Киевын эрх баригчид олон тооны зэвсэгт бүлэглэлүүдийг хянах хяналтаа алдсан гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.
ЕХ ба НАТО Украинд тцэргийн тусламж үзүүлэх боломжгүй гэсэн санааг Финляндын ерөнхий сайд Александер Стубб хэлэв.
Удмуртад Украин дүрвэгсэдтэй бүдүүлэг харьцсан албан тушаалтнуудын хар жагсаалтыг гаргажээ.
Берлин хотноо Украины асуудлаар дөрвөн орны Гадаад хэргийн сайд нарын уулзалт явагдаж дууслаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР