Унадаг дугуй унаад усан дээгүүр явна гэвэл танд төсөөлөгдөж байна уу. Schiller X1 нэртэй яг л унадаг дугуй шиг дөрөөтэй, араатай, дөрөөгөө жийн ажиллуулдаг усны дугуй бүтээжээ.
Завь шиг хэлбэртэй, хийлдэг хос суурьтай учир усан дээр тэнцвэрээ олоход хялбар аж.
Уг усны дугуйг ердөө 250 ширхэгийг үйлдвэрлэж байгаа ба 6500 ам.долларын үнэтэй байх гэнэ.
Т.БИЛГҮҮН