Гүүгл зургийн арр худалдаж авлаа

Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

Гүүгл зургийн арр худалдаж авлаа

Гүүгл компани фото зургийн программ хөгжүүлэгч “Jetpac” компанийг худалдан авахаар болсон тухай www.jetpac.com сайтад мэдээлжээ.

Тус компанийн гаргасан “Jetpac City Guides” арр нь дэлхийн эргэн тойронд оршдог 6000 гаруй хотуудын хамгийн гайхалтай зургуудыг багтаасан визиулв хөтөч болж чадсан ба хэрэглэгчдийн Instagram-д оруулсан зургуудыг анализ хийн, зохион байгуулалтад оруулан тухайн байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг юм байна.

Гүүгл компани гар утас болон зар сурталчилгааны салбарт зах зээлээ өргөтгөхөөр “Emu”, “Directr” зэрэг хэд хэдэн компанийг худалдан аваад байгаа юм.

Т.БИЛГҮҮН


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж