Cape Ray
EPA/FRANCO CUFARI
Сирийн мэдүүлэн тушаасан химийн зэвсгийг устгах ажиллаа даваа гаригт дуусчээ. Энэ тухай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын тараасан мэдэгдэлд өгүүлсэн байна.
"Үй олноор хөнөөх зэвсгийн тархалтыг хязгаарлахад төлөөх бодлогыг хэрэгжүүлснээр Сирийн мэдүүлэгдсэн химийн зэвсгийг устгасан чухал үр дүнтэй ажил болсныг бид тэмдэглэж байна. Энэ үйл ажиллагааг Америкийн Cape Ray тусгай хөлөг онгоц дээр Газар дундын тэнгист төлөвлөсөн хугацаанаас хэдэн долоо хоногийн өмнө дуусгалаа” гэж ерөнхийлөгч Барак Обама онцоллоо.
Тэрээр НҮБ ба Химийн зэвсгийг хориглох байгуулага (ОРСW) хоёрын хамтарсан ажиллагаанд талархал илэрхийлээд “ойрын холбоотнууд ба түншүүд” болох Дани, Норвеги, Итали, Финлянд, Герман, Их Британи зэрэг орнуудад "ажиллагааг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн " гэж баяр хүргэв. Эцэст нь “Орос, Хятадын дэмжлэгийг Обама тэмдэглэв.
Оросын гаргасан санаачлагын дагуу Сирийн химийн зэвсгийг устгах тухай тохиролцоог 2013 оны наймдугаар сард хийсэн ба тэр нь Сирид байлдааны хязгаарлагдмал ажиллагаа явуулахаас АНУ-ыг татгалзуулсан юм.
"ОРСW ба дэлхийн хамтын нийгэмлэгтэй бид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна"
АНУ-ын тэргүүн онцлохдоо, одоо АНУ нь “химийн зэвсэг үйлдвэрлэх бүртгүүлсэн байгууламжуудаа устгахаар амласнаа” Дамаск хэрхэн биелүүлэхийг анхааралтайгаар ажиглах болно гэлээ. “ОРСW-д мэдүүлсэн Сирийн мэдүүлэгт тусгагдаагүй үлдсэн ноцтой асуудлууд байгааг” тэр хэлэхдээ энэ талаар торуулсангүй. Эцэст нь Сирид химийн зэвсгийг үргэлжлүүлэн хэрэглэсэн мэдээлэл байгаад АНУ түгшиж байна гэжээ. ОРСW ба дэлхийн хамтын нийгэмлэгтэй бид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, дээрх асуудлуудыг шийдэх болно. Ерөнхийдөө бид Башар Ассадад шахалт үзүүлэн өөрийн ард түмнийхээ эсрэг үйлдэж байгаа зэрлэг балмад ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна хэмээн Обама мэдэгдлээ.
Керри мөн л ийм маягаар хэлж, “сөрөг хүчний хяналтын нутагт хлорын хийг ашиглаж байгаа мэдээлэл байнга гарч байгаад” түгшүүрээ илэрхийлсэн байлаа. “Ассад хууль ёсны гэх тодорхойлолтоо” алдсан гэдгийг тэр тэмдэглэв. Сирийг эрх чөлөөт орон болгохын төлөө дэлхийн хамтын нийгэмлэг ажиллах ёстой гэж тэр хэлжээ.
Сирийн химийн зэвсгийг устгах үйл ажиллагаа
Cape Ray хөлөг онгоц дээр Сирийн химийн зэвсгийг устгах ажиллагаа долдугаар сарын 7-нд эхэлжээ. Зарин гэх хорт хий голлосон 600 тонн химийн хорт бодис бүхий 78 контейнерийг уг хөлөг онгоцонд хүлээн авсныг ОРСW байгууллагын шинжээчид бүртгэсэн юм.
Сирийн нутгаас химийн зэвсгийг нь зөөх ажиллагаа 2014 оны нэгдүгээр сарын 7-нд эхэлжээ. Энэ ажиллагаагаар Сириэс 1,2 мянган тонн химийн хорт бодисыг зөөсөн байлаа. Тэдний зарим хэсгийг нутагт нь устгасан юм.
Сирийн химийн зэвсгийг бүтээх хөтөлбөр 1970-аад оноос Баруун Европын компаниудын идэвхтэй оролцоотойгоор хэрэгжиж эхэлжжээ. Зарим мэдээний дагуу Сири жил бүр хэдэн тонн хорт бодис үйлдвэрлэж байжээ. Үй олноор хөнөөх химийн зэвсгийн үйлдвэрлэл нь Дамаск, Хомс, Хама, Алеппа хотуудад төвлөрсөн байгаа.
CAPE RAY
Cape Ray хөлөг онгоц нь хэвтээ байдлаар ачааг ачих ба буулгах зориулалтынх ба АНУ-ын Тээврийн яамны мэдэлд байдаг. Мөн уг хөлөг онгоц нь онцгой тохиолдол, шаардлагатай үед АНУ-ын Зэвсэгт хүчинд ашиглагдах 46 хөлөг онгоцны нөөцөд багтдаг. Химийн зэвсгийг устгах хээрийн нөхцөлд ажилладаг Пентагоны бүтээсэн хоёр системийг уг хөлөгт байрлуулсан байгаа. Устгах ажиллагаанд нь зарцуулах материалд ус, химийн урвалын реагентүүд ба түлш ордог.
Өнгөрсөн нэгдүгээр сард, Cape Ray хөлөгт хийгдэх гидролизийн ажиллагааны хаягдлууд нь аюулгүй бөгөөд тэднийг арилжааны үйлдвэрүүдэд дахин боловсруулна гэж Пентагон мэдээлсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР