Иракийн исламчууд АНУ-ыг цусанд живүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

Иракийн исламчууд АНУ-ыг цусанд живүүлнэ гэв

Фото: Reuters

 

“Исламын улс” (өмнө нь “Ирак, Левантегийн исламын улс”, ИЛИУ)  АНУ-д заналхийлсэн тухай Reuters мэдээлж байна.

 

Террористуудын төлөөлөгч сүлжээгээр видео бичлэг тараан хэрэв америкчууд  Иракийн исламчуудыг бөмбөгдөхөө зогсоохгүй бол  хаа тааралдсан газар нь америкчуудад довтлоно гэв. Англи хэлээр тараасан мэдэгдэлд “АНУ-ыг  цусанд живүүлнэ” гэж дурджээ.

 

Даваа гаригт АНУ-ын ерөнхийлөгч  өөрийн нисэх хүчний хийж байгаа агаарын цохилтыг үр дүн сайтай байгаа. Түүний буянаар Мосул хотын стратегийн чухал усан санг  исламчуудаас чөлөөлсөн гэж мэдэгдлээ. “Сүүлийн 11 өдрийн дотор Америкийн агаарын цохилт ИЛИУ  бүлэглэлийн давшилтыг  Эрбиль хотын ойролцоо зогсоон тэднийг  тэндээс ухраасан” гэж Обама хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

 

“Исламын улс” (өмнө нь “Ирак, Левантегийн исламын улс”, ИЛИУ)  террорист бүлгийнхэн  өнгөрсөн зургадугаар сард Иракийн хойд ба баруун нутагт давшилтаа эхлэн  Багдадад дөхөн очсон байлаа. Иракийн засагт АНУ агаарын цохилтоор туслан  хэдэн арван удаа исламчуудын байрлалд цохилт өгсөн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж