“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 117 тоот тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлээгүйн улмаас нэр бүхий 26 компанийн арилжаанд оролцох эрхийг гэрээнд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлэх хүртэл хугацаанд хязгаарласан.
Нэр бүхий гурван компани гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул Монгол Улсын “Компанийн тухай хууль”-ийн 83 дугаар зүйлийн 83.1, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.10.11 дэх заалтыг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 125 тоот тушаалаар “Сикап” ХХК, “Эм Ай Си Си” ХХК, “Лайфтайм инвестмент” ХХК-ийн арилжаанд оролцох эрхийг сэргээлээ гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.