Ц.Оюунгэрэл А.Гансүхээс ичив

Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл А.Гансүхээс ичив

Зам, тээврийн сайд А.Гансүхийг цахим мэдээллийн хэрэгсэл, твиттер хуудсаар дамжуулан удаа дараа гүтгэсэн гэх хэргээр жиргээч Ц.Батад гурван сар 10 хоног буюу 100 хоногийн хугацаагаар баривчлах ял Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх оноосон. Шүүхээс гаргасан энэ шийдвэрийг жиргээчид эсэргүүцэн Сүхбаатар талбайд жагссан бол Ц.Батын эгч, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл энэ талаар твиттерт өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Сайд нарыг салбарын мундагчууд нь зөндөө л шүүмжилдэг. Салбараа мэддэг хүмүүсийг сайд нар эрүүдээд байвал тэнд өөр хэн зориглож хэлэх билээ!. Салбарынхаа мэргэжилтэнгүүдийг эрүүдэн шийтгэж байгаа сайдтай 1 кабинетэд ажиллаж бгаадаа ичих юм. Ийм үйлдэл аль ч засгийн үед гарч байгаагүй" гээсэн байна.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж