
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчааг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа билээ. Түүнийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж байна гэсэн мэдээллийг Авлигатай тэмцэх газрын зарим ажилтнууд Улсын ерөнхий прокурорын газарт өгчээ. Үүний дагуу өнгөрсөн сарын 8-нд Ч.Сангарагчаад эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна. Түүнээс хойш тус байгууллагад янз бүрийн хардлага, сэрдлэг тэнүүчлэх болсон аж. Өөрөөр хэлбэл, даргынхаа талаар алтан хошуу өргөсөн цэргийг далдуур хайх ажиллагаа эхэлсэн гэх. Ийн ажилтнууд нь нэгийгээ хардсан, сэрдсэн нүдээр хяламхийлцэж, үг үйлдэл бүрээ хянасан өдрүүд үргэлжилж байтал зургадугаар сарын 28 буюу даваа гарагийн өглөө хоёр ч хэлтсийн даргын өрөөг лацадчихсан байв. Яав, ийв болтол Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас өрөөг нь битүүмжилсэн нь тодорхой болжээ. Энд нэг зүйлийг онцлоход Ч.Сангарагчаа даргыг шалгаж эхэлснээс хойш Ж.Батсайхан, С.Амарбат хоёрыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд дуудаж байцаагаагүй аж. Тийм байтал өрөөг нь лацдаж байгаад, нэгжсэн нь өөрсдийнх нь хүсэлттэй холбоотой бололтой. Тодруулбал, зарим хэлтсийн дарга, ажилтнуудын өрөөнд чагнах төхөөрөмж тавьсан байж магадгүй сэжүүр илэрчээ. Тиймээс Ж.Батсайхан, С.Амарбат нар өрөөгөө шалгуулах хүсэлтийг өөрсдөө гаргасан аж. Хүсэлтийнх нь дагуу мөрдөн байцаах албанаас ажлын өрөөг нь битүүмжилж, шалгажээ. Харин өрөөнөөс нь ноцтой зүйл илэрсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч өчигдрийн байдлаар лацыг авч, дарга нар өрөөндөө тайван ажлаа хийж байгаа аж. Яагаад өрөөгөө лацдуулсан талаар Ж.Батсайхан, С.Амарбат нар мэдээлэл өгөхөөс татгалзав. Ж.Батсайхан өрөөг нь битүүмжилснийг ташаа мэдээлэл гэж булзааруулсан. Харин С.Амарбатаас дээрхийн талаар дахин тодруулахад “Өрөөг маань шалгаад, битүүмжийг нь суллачихсан байгаа. Би одоо өрөөндөө ажлаа хийж байна. Яагаад лацадсан талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Ч.Сангарагчаа хэвлэлээр “Намайг улстөржүүлж шалгалаа. Манай ажилтнуудын ажлыг хийлгэхгүй байна” гэж мэдэгдсэн байхад хэлтсийн дарга нар нь өрөөгөө битүүмжилсэн шалтгааныг тэгтлээ нууцалж, мэдээлэл өгөх боломжгүй гэж байгаа нь эх сурвалжуудын өгсөн дээрх мэдээллийг батлах мэт. Мөн Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа уржигдар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Төсөв хөрөнгийг зарцуулдаг, гарын үсэг зурдаг эрх бүхий төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн ерөнхий менежер хүмүүс л төсөвтэй холбоотой зүйлийг нааш, цааш болгодог. Энэ хүрээнд л асуудал яригдана” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, шалгаж байгаа хүмүүсийнхээ талаар тов тодорхой мэдээлэл өгсөн. С.Амарбатын ахалдаг хэлтэс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу авлига, албан тушаалтай холбоотой хэргүүдийг шалгах үндсэн үүрэгтэй. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс ерөнхийдөө хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцаж ажилладаг. Тиймээс дээрх хоёр албан тушаалтан төсөв захиран зарцуулахад гар бие оролцох ажлын үүрэг, эрхгүй гэсэн үг. Нэгэнт төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн хэрэгт оролцох нөхцөл, боломжгүй байхад тэднийг Ч.Сангарагчаатай хам хэрэгтэн болгон байцаасан гэх үндэслэлгүй. Ж.Батсайхан, С.Амарбат нарын өрөөг битүүмжилсэн талаар асуусан сэтгүүлчдийн асуултад Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд “Өнөөдрийн байдлаар үүн дээр ажиллагаа явуулж байгаа учраас дараа хариулъя. Одоо ярих боломжгүй” гэж хариулсан.
Ч.Сангарагчааг Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйлд зааснаар шалгаж байгаа аж. Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулснаас болж их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж дээрх хуульд заажээ.
Хэрвээ эх сурвалжуудын мэдээлснээр Авлигатай тэмцэх газрынхан нэгийгээ тандаж, чагнахыг оролдсон бол Ч.Сангарагчаа даргад нэмж ёс зүйн хариуцлага тооцох учиртай. Хуулийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж байгаа хашир хуульч байж ус үзэлгүй хормой шууж, ажилтнуудаа хардаж, тандах нь бүдүүлэг хэрэг. Чагнах төхөөрөмж тавиагүй байсан ч тийм хардлага гаргахад хүргэсэн нь Ч.Сангарагчаагийн хувьд байж болшгүй үйлдэл байлтай. Түүний талаар ажилтнууд нь ч бай, жирийн иргэн ч бай мэдээлэл өгсөн л бол хуулийн дагуу шалгуулах үүрэгтэй. Авлигатай тэмцэх газар “Авлигатай тэмцэж, шудрага ёсыг тогтоон, хөгжил дэвшилд хүргэнэ” гэсэн уриатай. Авлигатай тэмцэхэд иргэн бүрийн оролцоог чухалчилдаг байгууллагынхан өөрсдөө мэдээлэл өгсөн нэгийгээ хайж, сурч байгаа нь хачирхалтай. Ц.ӨЛЗИЙДЭЛГЭР
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
Khanturuu 2010-07-01 202.61.97.25
shyyheer gem buruutai n togtoogdoogyi tohioldold medee medeelel hiij boldog yamu
ATG 2010-07-01 202.131.232.211
Ene baiguullaga uneheer yu ch hiigeegui uchraas avilgachid uneheer aih emeeh zuilgui baisan Harin ch ard tumend huuramch baiguullaga halhavch bolj ogson
үз 2010-07-01 79.197.197.92
АТГ гэдгийг чиньНЭНХБАЯР БАЙГУУЛСАН ШҮҮДЭЭ Өөрийхөө идсэн уусаныг нуух гээд бусадын идсэн уусаныг илрүүлэх гээд л байгуулсан биздээ тэгээд Дангаасүрэнг даргаар нь тавьсан чинь өнөөх нь шууд л шударгаар ажиллаад эхлэхгүй юу Юун өөрийг нь хамгаалах мантай тэгээд байдал болхоо байгаад эхэлсэн шүүдээ Гай таарч Дангаасүрэн дарга өнгөрсөнтэгээд л Сангааг даргаар нв тавилаа шүүдээ Сангаа арай энэ талийгаач Дангаа сүрэн даргын үхэлтэй холбоотой юм биш биздээ_ тийм биш юм бол яахаараа огцрохгүй гээд үхэн үхтэлээ зууралдаад байгаа нь их сонин байна Сангааг маш сайн шалгах хэрэгтэй Дангаасүрэн даргын үхлийн асуудалыг ч гэсэн дахин сэргээж маш сайн шалгах хэрэгтэй байна
Зочин 2010-07-01 202.72.245.55
er ni avilga ene ter asuudluud bugd toriin tomchuud geed bgaa 76eronhiilogch said nar ta bugdiin avdag iddeg zavaarsan um shuu dee ta nar odoo idej uuj ard tumnee tsolomchihood mongotei um umtai j bolchihson oligarhuud bolchihsoniihoo daraa AVILGATAI temtseh baiguulga gej hend ch hereggui neg baiguulga baiguulchihaad heden jil tag duugyi yvj humuusiig ni oogshuulchiheed hen hen ni notoi bolood irenguit ni iluu tseverhen bolj jujig tavihaa bolimoor um shigee ene baiguulgiin humuus idejee gehed deerh oligarhuud shig eh ornoo hudaldaj lav ideegui bh erdentiig idsen hunees oor tseverhen nogui hun eronhii por bolj bolooguil um bhdaa engiin ARD bi ed nariin jujigiig haraad ene MONGOLIIG mini avch yvaa gej bgaa edgeer humuusees ichih umdaa yoyoyo
zochin 2010-07-01 202.179.8.28
Avilgaltai temtseh husel zorig uls turchdud aihgui bna shdOs honzon avah heregsel bolj bna aa
zazatiimee 2010-07-01 180.235.166.172
zahilgatai yum bichehee boliochee uur zunduu asuudal niigemd baina shuu dee erhem setguulchee uuriin tolgoitoi baigaach 4 deh zasaglalaa
nuuts tovchoo 2010-07-01 202.70.33.218
Amaraagiin s** aris uned hurch Sangaagiin dollar aris tarznii unegui bolj aristai uldeh uu Dorligoogiin toriin har togoond zumluulah uu harhal uldlee dee hoorhiis Er n hund muu um hiigeegui ariun tungalag amitaniig hen u geel oroldood bhav dee gemgui olon humuusiig zovhon mataas dodii umaar shalgan daramtalj toriin nuureer dalailgan humuunii amidraliig horlovoos etsestee ooroo toriin gesgeel hurteh niguurtai bolgoo toriin alban haagchid mineeee
ЗОЧИН 2010-07-01 202.180.218.216
АМАРБАТЫГ ГҮТГЭГЧИД НЬ ТЭНЭГ АВГАЙ ГАНАА УСАН ТЭНЭГ ГҮНБАЛАЙ ШАВАР АРСЛАН ЗАН АВГАЙ НАРЫН ТҮМНИЙГ МУНХАРУУЛАХ ТЭНЭГ ГЭСЭН ЖҮЖИГ
гэрч 2010-07-01 202.180.218.216
НОГООН МАЛГАЙТНЫ ШИНЭ ТӨРХ НЬ ЭРДЭНЭТИЙГ ИДСЭНДОРЛИГЖАВ ТӨРИЙН ӨМЧИЙГ ХУЛГАЙЛСӨН БЭЛТРЭГ ЭНХБОЛД НАР ШҮҮ ДЭЭ
irgen 2010-07-01 99.62.186.17
sangaa naad muu dorligjabiigaa erdeneted bhdaa hiij bsan shahaagaar ni oroogood abaachchamaig nuhah geed bna sh dee hyyree
Зочин 2010-07-01 203.169.48.121
LATSDUULJ BGAAD NOTLOX BARIMTUUDAA NAASH TSAASH BOLGOSIIMUU XAASHAA YUMTIIM L BOLJ TAARCH BNA
Зочин 2010-07-01 210.220.123.29
ULZIIDELGEREE TER BAIGUULLAGA NEGIIGEE TAGNANA UU CHAGNANA UU CHAMD YAMAR HAMAA BAINAA
Зочин 2010-07-01 202.170.81.155
Дорвитой ажил хийж чадахгүй байж огцорох хэрэгтэй биш үү өөрийн хүслээр Тэр нь л цэвэрхэн шүү дээЭнэ байгуулагыг үндсээр нь өөрчилж Мэргэжлийн хяналтын газрыг мэргэжлийн нь яамны харьяаалд оруулах хэрэгтэй байнаАжлаа мэдэхгүй бусдын захиасаар шударгаар хөдөлмөрлөж буй хүмүүсийн нэр төрийг гутаахыг оролддог ийм л алба байнаТӨРИЙН АЛБА 111
zochin 2010-07-01 202.179.24.72
sangaragchaag zailuulah zag bolcontusviin mungiig hyulgailj uurtuu bolon hamsaatnuudda bair avcan
Зочин 2010-07-01 180.149.65.146
maluud
Зочин 2010-07-01 114.48.99.16
SBD shuugch Togsoogiin hurgen erooosoo huuli tsagdaa shuuhiinhen denduu tsus holildoj sujee uusgejee
с****т 2010-07-01 202.180.218.251
Амарбатын хүчингийн хэрэг яасан бэ
Àìàðáàò 2010-07-01 202.179.1.142
Íîãîîí ìàëãàéòíóóäûí ãàíö ÷àääàã ë þì Ñàíãàðàã÷àà ÷èíü íîãîîí ìàëãàéòíû çàëãàìæ áèçäýý Îäîî ë ººðèé㺺 òâ ðåêëàìäàæ áàéãàà áîëîõîîñ õ¿íèéã òàìàëæ àëäàã ìýðýãæèëòýé õóëãàé÷ ø äýý
Зочин 2010-07-01 202.126.92.7
асуудлыг маш зөв тавьж байна занганд чорлоо доо хө
Зочин 2010-07-01 202.131.233.187
Nogoo yumaa zailuulchihaad daraa ni bid 2 shalguuliya gesen yum uu kkk
Зочин 2010-07-01 202.179.1.142
Àìàðáàò õ¿÷èíãýý õèéñýí øèã þì ÿðüñàí áàéíà ø äýý