Газрын бүртгэл шударга болсон уу?

Хуучирсан мэдээ: 2014.08.19-нд нийтлэгдсэн

Газрын бүртгэл шударга болсон уу?

Даваа гариг буюу наймдугаар сарын 18-ны өдрийн твиттер тоймыг хүргэж байна.

Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор наймдугаар сарын 1-нээс эхэлж газар өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн. Тэгвэл цахим бүртгэлийн эцсийн хугацаа наймдугаар сарын 15-ны өдөр болж, 281440 иргэн бүртгүүлснээс цахим түүврийн аргаар 14954 иргэн газраа өмчиллээ.

Бүртгүүлсэн иргэдийн хувьд азтан болж, баярласан нь тэр бүр олдсонгүй. Харин аз нь таараагүй иргэд гомдолтой байгаагаа бичсээр байна. Юутай ч амралтын өдрөөс эхлээд жиргээчид сугалаанд шалгарсан азтануудыг зарлаж эхэлсэн. (Албан ёсоор нэрийг нийтэд зарлаагүй байна.) Сугалаагаар газар эзэмших эрхтэй болсон иргэдийн дунд гадаад нэртэй иргэд байсан нь олон хүмүүсийг бухимдуулсан.

Уг нь Газар өмчлөх эрхтэй болсон иргэд энэ сарын 18-наас эхлэн 10 хоногийн дотор харьяа дүүргийн холбогдох газарт материалаа бүрдүүлж өгөхийг нийслэлийн газрын албаас анх мэдэгдсэн. Гэхдээ бас "та сугалаанд хожсон" гэх мэссэжийг авсан иргэд ч цөөнгүй дуулдана. Харин зарим жиргээчдийн мэдээллээс хүргэхэд,

Түвшинтөгс_UB@tuvshintugst Цахимаар газар өмчлүүлэхэд Монголд төрсөн, солонгос нэртэй Монгол Улсын гурван ч иргэн газар өмчилжээ. Гадаадын харьяат хүн биш юм байна шүү.

Ч.Дашдэлэг@DashdelegCh "Хужаа нар газар авчлаа" гээл бахирах юм. Энийг бас "Муусайн оросууд авчлаа" гэх үү. Нэр сонин биш. Хууль ёсны иргэн.

Demberel Sambuu@Demberel_S Газрын сугалаанд таны хүсэлт орсонгүй дараагийнханд үзээрэй ухааны юм бичсэн мэссэж ирж.

Саруул@Saruul4647 Надад өмчлөх эрх өгөөгүй байж энд бүр 2-г өгсөн байгаа юм даа энэ тэгээд ариун явдал уу бодохоор л гомдоод байхын 🙁

Юутай ч энэ мэтчилэн цахим газрын сугалаа асуудал дагуулсаар байна. Үнэхээр энэхүү сугалаа шударга явагдсан уу гэдэг асуулт иргэдийн дунд хүлээлт хэвээр үүсээд байна.

 

Өчигдөр мөн Бат инженерийн баривчлагдсан талаарх мэдээлэл олны анхааралд байсан. Шүүхээс жиргээч Ц.Батыг 100 хоногийн хугацаанд баривчлах шийдвэр гаргажээ. Түүнийг Зам тээврийн сайд А.Гансүхийн гомдлоор нэр төрд нь халдаж, үндэслэлгүй мэдээлэл удаа дараа түгээсэн гэсэн үндэслэлээр гурван сар 10 хоног буюу 100 хоногийн хугацаанд баривчлах шийдвэр гаргасан байна.

Жиргээч Бат инженерийн “хэрэг”-ийг найман сарын хугацаанд шалгасан гэх бөгөөд түүнийг гурван сарын хугацаанд 5000 гаруй удаа А.Гансүхийн нэр төрд халдаж жиргэсэн хэмээн шүүх үзжээ. Жиргээчид энэ өдөр урьдийнхаасаа илүү идэвхтэй байж өөр өөрсдийнхөө бодлоор бичиж байсан. Цахим ертөнцөд жиргээч залууг дэмжсэн олон жиргээ байх ч "Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй", "Баримтгүй жиргэх ийм байдалд хүргэнэ" гэсэн байр суурь илэрхийлэх хүмүүс ч цөөнгүй байсан. Хэзээний сэргэлэн жиргээчид энэ үйл явдлыг "Эзэн-100" гэдэг шиг "Бат-100 хоног" гэж нэрлээд амжжээ.

Ерөнхий сайд маань 24-хөн болчимгүй үг хэлжээ. Гэтэл Бат инженер 5700 болчимгүй жиргээ жиргэсэн байна хаха.

 

ИНГЭЭД ЗАРИМ ЖИРГЭЭГ ХҮРГЭЕ.

9D Action Монголд Германд хурдны зам түгжирсэн ч голын эгнээ ийм байдаг. Түргэний, галын машин явах учраас… Ямар агуу ухамсар вэ.

 

11m

Тадж-Махал на закате, Индия

Дува Сохор @Galbadral  Өнөөгийн Монгол Өмнөд Солонгосын 1980-аад онд шиг л боллоо. Иддэг уудаг нуудаг хаадаг. Барьдаг хорьдог хаадаг хянадаг. Босдог оюутан

Temuulen@temuulent  Хэчнээн олон хүн чамд хайртай байсныг, хэчнээн олон найзтай болохоо чи баяжталаа мэдэхгүй нь харамсалтай #гэнээ

Amarsanaa Baatar@AmarsanaaBaatar Twitter-чин бид бас л сэргэлэн байна шүү. Өөрсдөө ч мэдэлгүй хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болчихсон байна ш дээ.

Булган аймгийн төвд байдаг Вангийн Хүрээний Диваажингийн сүмийг сэргээн засварлах ажил эхэлжээ.

Оюуны өмч, зохиогчийн эрхийн харилцаа маш ярвигтай эд юм… Гэхдээ 21-р зуунд заавал мэдэх ёстой салбар юм даа.

Английн хатан хаан бэртэйгээ ам зөрөх болжээ гэнэ үү?.. 🙂

 

Oyu / Pianist /@Mirmishk Эх орныхоо нэрийг амжилттай гаргаар ирээрэй гээд бүгдээрээ амжилт хүсье.  @SayaPianoMusic

 


ЦАХИМ БОЛЖМОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж