&#34Ерөнхий сайдыг яагаад “тагнав” гэдэг асуудал шүү&#34

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

&#34Ерөнхий сайдыг яагаад “тагнав” гэдэг асуудал шүү&#34

Өмгөөлөгч Л.Санжаасүрэнтэй цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас саатуулан хорьсны дараа Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд түүний хоригдсон хорих ангид очсон. Энэ нь нэлээд асуудал дагууллаа. Нэлээд дуулианы эхлэл ч болох шиг боллоо. Та хорих байгууллагын дарга байсан хүн. Ерөнхий сайд болон Хууль зүйн сайдын үйлдлийг хэрхэн харж байгаа вэ. Яг энэ асуудал дээр таны байр суурийгсонсмоор байна?

-Үйл явдлын өрнөлийг та бүхэн харж байгаа байх. Ерөнхий сайдын ахлах зөвлөхийг Төв аймаг дахь хориход хорьсон нь, Ерөнхий сайд очсон нь, хоригдсон хүнтэй өмгөөлөгчийг нь хүртэл уулзахыг хориглосон нь, Авлигатай тэмцэх газрын мэдэгдэл гээд энэ бүхэн их том хэргийн эхлэл байх аа. Хамгийн эхэнд л АТГ-ын үйл ажиллагаа сөхөгдөх болов уу даа. Уг нь Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд гэдэг бол Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн. Үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа гүйцэтгэх засаглалын нэгж албад болон тэдний бүх оффис, нүх саваар орж гарч шалгаж, танилцах, байдлыг үзэж, харах эрх нь нээлттэй.

-Ерөнхий сайд хорих анги руу явахаасаа өмнө АТГ газарт мэдэгдэл хүргүүлсэн гээд байгаа. АТГ-аас заавал зөвшөөрөл авах ёстой юм уу, аль эсвэл энэ асуудал улстөрийн зорилготой үйлдэл болоод байна уу?

-Ерөнхий сайдын эрхийг би сая хэллээ шүү дээ.Монгол Улсын Ерөнхий сайд аль чхорих байгууллагаар очиж,хоригдогсодтой уулзах эрхтэй. Урьдчилж мэдэгдээд, эсвэл мэдэгдэлгүй шуудочижболно гэсэн үг. Хачирхалтай нь Ерөнхий сайд АТГ-ын нэг ажилтанд хүсэлт тавиад л цаадах нь цааргалсан нь нэн шинэ зүйл. Уг нь ШШГЕГ-т шууд мэдэгдээд л асуудал зохицуулагдах ёстой. Миний харж байгаагаар Ерөнхий сайд,Л.Гансүхтэй уулзах огноог зааж, уулзалтыг зохион байгуул гэж АТГ-тмэдэгдээд л товлосон цагтаа очсон бололтой юм. Ерөнхий сайдын “уулзалтыг зохион байгуул” гэсэн боломжит үгнийх ньцаад утгыг  АТГ  ухаж учрыг нь олсон эсэх нь эргэлзээтэй. Үндсэн хуулиараа Ерөнхий сайд мөрдөнд байгаахүнтэй уулзах хүсэлтээ АТГ-т тавих шаардлагагүй.

-АТГ өөрөө Ерөнхий сайдыг хууль зөрчлөө гээд байгаа шүү дээ. Мөн парламентад суудалгүй зарим намын төлөөлөл ч энэ асуудлаар Ерөнхий сайдад хариуцлага тооцно гээд байгаа?

-Ерөнхий сайдыг хууль зөрчлөө гээд байна.Энэ талаас харвал Эрүүгийн хуулийн 245.2-т зааснаар мөрдөн байцаах ажиллагаанд саад болсон  гээд л байна лээ. Уулзалт даргын өрөөнд нь болсон гээ биз дээ.Ийм маш тодорхой  үйлдлийг гэмт хэрэгт тооцож, Ерөнхий сайдаа буруутгаж байгаа бол АТГ-ынхан Ерөнхий сайдаа нууцаар мөрдөж Гансүх гэгчтэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн гэх баримтууд цуглуулсан болж таарах нь ээ. Үүнийг нь прокурор мэдээгүй юм уу, эсвэл прокурор зөвшөөрсөн юм болов уу гэсэн бодол төрөх байх. Гэхдээ надад хамаатай биш, ингээд орхиё.

-Энэ асуудалд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг ч бас буруутгаж байгаа шүү дээ?

-Төв аймгийн шорон бол АТГ-ын мэдлийн обьект биш, харин Хууль зүйн сайдын хариуцах асуудал тул, тэнд мөрдөх дэг журмыг Хууль зүйн сайд баталсан байх. Баталсан  журмыг өөрчлөх эрх мэдэл зөвхөн журам тогтоосон сайдад бий. Мэдээж журамдаа Хууль зүйн сайд би өөрөө шоронгийн ажилтай танилцахдаа заавал АТГ-ын холбогдох мөрдөн байцаагчаас зөвшөөрөл авч байж очно гэж заагаагүй нь ойлгомжтой.Тэрээр өөрийн дарга болох Ерөнхий сайдаа дагуулж хэзээч, хэдийд чхорих ангид очих нь Хууль зүйн сайдынэрх ч юм,үүрэг чюм. Нөгөө талаас,  ШШГЕГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог, томилсон хүнийхээ хариуцсан обьектод орж гарах нь нээлттэй. Энд маргаад байх юм байхгүй. Гэтэлаливаа хорих, шоронд Ерөнхий сайд, Хууль зүйн сайд очиж үзэх нь АТГ-ын ажилтны хяналт дор байх ёстой мэтээр аяглаж байгаа АТГ-ын үйлдэл нь хуульд үл нийцсэнбас сонин үйлдлүүд шүү.

-Яагаад сонин гэж?

-Нэгдүгээрт,АТГ нь Ерөнхий сайдыг Төв аймгийн шоронд очиход юундбухимдав. Эндээс олон учиг хөвөрч байна. Л.Гансүхийг  аль шорондоо хорих нь ШШГЕГ-ын эрх үүрэг тул, үүнд АТГхөндлөнгөөс оролцох шаардлагагүй.АТГ-ын бухимдал нь тэд өөрсдөө л ШШГЕГ-т “шахаж тулгаж” байжл Гансүхийг  Төв аймгийн шоронд хийсэнболохыг нотолж байна. Яахаараа Гансүхийн гэр орон ньнийслэлд байхад,“шаардаж эсвэл тулгах” байдлаарТөв аймгийн шоронд хорьсон нь НҮБ-аас гаргасан шүүх эрх мэдлийн салбарт хоригдол ялтантай харилцах наад захын жишиг дүрэмд заасан, холбогдогч нь төрсөн болон амьдарч байгаа хаягтаа хамгийн ойрхон шоронд хоригдоно гэснийг зөрчиж байгаа юм. Монгол улс НҮБ-ийн гишүүн биз дээ.

-Энд НҮБ-ын шийдвэр хамаатай байдаг уу, НҮБ-ын шийдвэрийг заавал мөрдөх ёстой юм уу?

-Хамгийн их хамааралтай. Гэхдээ, Монголын төр засаг, хуулийн байгууллагын удирдлага нь гадаад улсаас хүн хулгайлж байсан. НҮБ-ын гишүүн Монгол улс НҮБ-ын гэрээ, конвенцийг мөрдөх ёстой. Тэрийг, энийг Төв аймагт, Дарханд хорилоо гэх мэдээлэл олонтаа цацагддаг. Гэр орноос нь хол, алсад аваачиж хорьдог нь цагдаа, АТГ-ын үйл ажиллагааны хоцрогдлыг харуулж байгаа баримтууд юм.Хүнийг 30 сар хорьж эрүү шүүлт тулгадаг арга барил, эрх мэдэлшүүх, прокурор, цагдаа,  АТГ эдлэх боломж  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байгаа байх.

-Тэгэхээр АТГ Ерөнхий сайдыг хууль бусаар тагнасан гэсэн үг үү?

-АТГ нь хуулиар бол тагнуулын үйл ажиллагаа эрхэлдэг байх.Ерөнхий сайд Төв аймагт очих цаг нараа хэлж, зохион байгуул гэж хэлсэн гэсэн. Харин АТГ нь Ерөнхий сайдыг алсаас ажиглан дагаж, бичлэг хийж түүнийгээ нийтэд тараах зохион байгуулалт хийсэн болж таарах нээ. Эндээс харвал Ерөнхий сайд ба Гансүхийн хооронд болсон яриа нь АТГ-т сонин биш, гагцхан АТГ-ын нэг мөрдөн байцаагчийн шийдвэрийг Ерөнхий сайд биелүүлээгүйг гэмт хэрэг гэж оношлож, тавьсан оношоо АТГ нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж, бухимдлаа илэрхийлж  байгаа бололтой.

Хууль ёсны хэрэгслээ бүрэн ашиглахгүй, хэн нэгнийг шоронгоос шорон дамжуулж хорьдог энэ арга хуулийн байгууллагын амьдрах хэрэгсэл болох ёсгүй. Хэн нэгнийг олон сар хорьж  мөрдөж хохироож, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан энэ аргаа өөрчлөх цаг аль хэдийнээ болсон.Иргэдийг гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэж хориод,эцэст нь уг хэргээ хэрэгсэхгүй болгодог ч нөгөө хохирогч нь ямарч гомдол гаргахгүй байгаа нь их том асуудал шүү.Энд л бөөн будилаан байна гэж би боддог.

Монгол улсад тагнуулын олон албад бий. Тэд өөр хоорондоо өрсөлдөж, татвар төлөгч иргэдээ дарамталдаг баримт байдаг бололтой. Иргэдээс эхэлсэн дарамт нь УИХ-ын гишүүд рүү орж, одоо бол Хууль зүйн сайд, бүр Ерөнхий сайдаа “онилжээ”. Цаашдаа яахыг нь бурхан л мэдэх байхдаа. Хэн гээч ухаантан авлигын тухай энэ хуулийн төслийг санаачлан бэлтгэж, батлуулсан юм бол доо. Ямар ч хөлгүй атлаа “том толгойт”-ын амны хэмжээ нь сүрдмээр шүү.

-Нийгэм бухимдалтай байна. Баялаг бүтээж буй бизнесийнхэнийг хорьж байна. Та хуульч хүний хувьд АТГ-ын үйл ажиллагааг хөндлөнгөөс хэрхэн харж байна вэ?

-Би авлигыг устгах явдлыг дэмждэг. Устгах гэдэг нь ажлын үр ил тод харагдахыг хэлэх байх.Харин тэмцэхийг дэмжихгүй. Тэмцэх гэдэг нь ажлын үр дүн багатай, АТГ нь нийгмийн хэрэгцээгээ хэт өргөж, эрх мэдэл, хангамж их сайн эдэлж ажилладаг. Авлигын  аль болох хурдан устгавал АТГ нь хийх ажилгүй болно гэсэн үг.Тиймээс л, хэн нэгнийг хэрэг хийсэн гэж олон нийтэд зарлаад, олон хоног хорьж, эцэст нь хэрэгсэхгүй болгодог талаархи статистик тоо их бий. АТГ-ын үндсэн үүрэг нь соён гэгээрүүлэх ажил гэж том дарга нар ярьж байсан санагдана. Будда, христ, мухамед хүмүүнийг соён гэгээрүүлэх үйлээ хэдэн мянган жил  номлосон ч одоо байдлыг хар л даа. Гэтэл иргэнээ мөрддөг, тагнадаг АТГ иргэдээ соён гэгээрүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг нь үнэхээр “гайхалтай нээлт” үү, эсвэл….

Ажлаа өөртөө тайлагнах байгууллагын бүтэц, төсөв, удирдлагыгУИХ баталж, томилохыг Үндсэн хуульд заасан. УИХ бол хууль тогтоох байгууллага атлаа мөрдөх тагнах үйл ажил эрхлэх АТГ-ын удирдлагыг томилдог нь бас л асуудал. Одоо байтлаа Төв аймгийн шоронд Хууль зүйн сайд болон Ерөнхий сайдыг  очиж үзэх, орж гарахыг АТГ-ын нэг ажилтаншийдэх гэж “зүтгэж” байгаа нь бас л нэг дохио өгч байна.

Сайд нарыг хамгаалах хувийн ашиг сонирхол надад огт байдаггүй. Яагаад гэвэл ардчиллын 23 жилд л 1990 онд татан буугдсан НАХЯ-ны сайдын 1966 оноос өмнөх тушаал заавар дагуу намайг шийтгэсэн  шүүх засаглалаа дэмжих сонин биз дээ..

Ганцхүү би хэзээч, Үндсэн Хуульд үл нийцсэн үйлдэл хийж байгаагүй, Үндсэн хууль зөрчсөн үйлдлийн шүүмжлэх эрх надад нээлттэй. Энэ утгыг үүднээс лэнэ ярилцлагыг өглөө. Хэтгийдсэн бол Мөнх Хөх Тэнгэр өршөөнө биз ээ.

-Та өмгөөлөл хийж байна уу?

-Өмгөөллийн ажил эрхлээгүй л байна. Өмгөөлөгч нь хувийн оффистай байх, даатгуулах хөрөнгө мөнгө нь миний хувьд асуудал. Тэгээд ч өдий насандаа хууль шүүхийн хаалга байнга татаж байх сонирхол бага болдог юм байна.

-Нэлээд хэдэн жилийн өмнө таны өмгөөлж байсан Д.Энхбатын хэрэг явдал хэрхэн дууссан нь одоо ч олны анхаарал татах асуудал хэвээр байгаа. Д.Энхбат агсан С.Зоригийн үхэлд үнэхээр огт холбоогүй байсан уу?

-Тухайн үед “С.Зоригийг тэр алсан” гэж хүний нэр зааж, мэдэгдэл хийж байсан хүн Тагнуулын газрыг толгойлж л байсан, одоо цагдааг толгойлж байгаа байх аа, нөгөө хэлсэн үг замхарсан эсэх нь бүү мэд. Гэтэл хэрэг илрэхгүй л байна шүү дээ.

-Хэн гэж…?

-Тэр олон жилийн өмнө болоод өнгөрсөн хүн хулгайлсан, гүтгэсэн, алагдсан эмгэнэлт явдлыг одоо болтол илрүүлэхгүй, зүгээр амны уншлагаа болгож, УИХ-ын ээлжит сонгуулиас дараачийн сонгуульд шилжих тэр мөчид л албан тушаалд улайран зүтгэгчдийн  гишгэх шат болж байсныг олон удаа харлаа. Зөөлнөөр хэлбэл, үүнийг Эрүүгийн хууль эрх зүйн хүрээний хямрал гэхээс өөр  юу гэх билээ.

Ийм нөхцөлд, хуучин эрүүгийн эрх зүйн арга барил, хууль тогтоомжинд шинэчлэл хийж эхэлсэн Ерөнхийлөгч болон Хууль зүйн сайдын үйл хэрэг үнэхээр сайшаалтай. Гэхдээ их эрсдэлтэй алхам. Тэр эрсдлийн зах зухаас нь санаачлагчид нь амсаж байгаа бололтой. Эрсдлийн зах сэжүүрийн баримтууд мэдээллийн хэрэгслээр тасрахгүй гарч байна. Арга ч үгүй байх. Хуучин тогтолцоо нь олон түмэнд ач тусаа өгөхөөс илүүтэй, урхагшсан хэсэг бүлгийн амьжиргаа болж байсан болохоор тэр үүр уурхайг эвдэхэд үүсэх бужигнаан их байх нь тодорхой.

Та Д.Энхбатыг хулгайлсан АТГ-ын дэд дарга Б.Хурцтай холбоотой үг шидээд л байна аа даа?

-Д.Энхбатыг хулгайлах ажилд олон хүн, олон алба оролцсон. Тэр олон хүнээс ганцхан Б.Хурц хохирогч. Английн шоронд олон сар суугаа биз дээ, энэ бас л нэг асуудал юм. Хэзээ нэгэн цагт Б.Хурц хүн хулгайлснаа хүлээн зөвшөөрч, хэн сэдэж санаачилж, хэн удирдаж зохион байгуулсныг, өөрт нь үүрэг даалгавар өгсөн эрхэм даргаа илчилж нэрлэсэн тохиолдолд л түүний нэр цэвэршинэ байх.

Ярилцсанд баярлалаа

О.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж