Хятадын нэгэн дэлгүүрт хутгатай этгээд танхайрав

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

Хятадын нэгэн дэлгүүрт хутгатай этгээд танхайрав

Архив EPA/HOW HWEE YOUNG

 

Цилинь мужийн Яньзи хотын худалдааны төвд хутгаар зэвсэглэсэн этгээд хоёр хүн амь нас хөнөөж, 14 хүнийг шархдуулжээ. Эл хэрэг наймдугаар сарын 17-нд гарсан бөгөөд 1989 онд төрсөн хүн үйлдсэн нь тогтоогдсон байна. Хэргийн газарт ирсэн цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилсан ба одоогоор хэргийн шалтгааныг тогтоох мөрдөн байцаалтыг явуулж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж