Ц.Нямдорж гишүүнийд орсон хулгайчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж гишүүнийд орсон хулгайчийг баривчилжээ

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хауст хулгайч орсныг цагдаагийнхан илрүүлсэн тухай “цахим ертөнц”-д шуугиж байна. Дээрх хэрэг явдал өнгөрсөн гуравдугаар сард болсон ч хулгайч нь илрэхгүй явсаар өнөөг хүрсэн гэх. Харин энэ хооронд дээрх “урт гарт” долоон айлын хаус руу нэвтэрч, 115 сая төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хэргийг нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат 23 настай Б үйлдсэн болохыг цагдаагийнхан саяхан тогтоожээ.

Жил гаруйн өмнө УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Л.Цог, О.Баасанхүү нар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг БНСУ-аас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн мөнгөөрөө ихэр хаус барьсан, түүнийгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй гэж шүүмжлэн шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж байсан юм. Авлигатай тэмцэх газраас дээрх хаустай холбоотой гомдлыг хэрэгсэхгүй болгож байсан билээ.

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж